Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 84

🧐🔎Америкийн эдийн засагч, Абхиджит Винаяк Банерджи гэж хэн бэ?🤔

Нэр: Абхиджит Винаяк Банерджи /Abhijit Vinayak Banerjee /
Төрсөн огноо: 1961.02.21
Нобелийн шагнал хүртсэн он: 2019

Судалгааны талбар: Хөгжлийн экономикс, Нийгмийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2019 онд “дэлхийн ядуурлыг бууруулах шинэлэг туршилтын арга барилыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр”-ээрээ Эстер Дюфло ба Майкл Кремер нарын хамтаар нобелийн шагнал хүртжээ.

“Ямар нэгэн хүртээмжтэй шийдлийн тухай дурдалгүйгээр дэлхийд тулгамдсан асуудлын талаар ярих нь хөгжил дэвшил гэхээсээ илүү саажилтад хүргэх үйл явц болно.”

Абхиджит Винаяк Банерджи

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Банержи, Дюфло, Кремер нар ихэвчлэн бие биетэйгээ хамтран ажилласан бөгөөд ядууралд нөлөөлөх харьцангуй жижиг тодорхой асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, бага ба дунд орлоготой хэд хэдэн оронд нарийн боловсруулан хийсэн хээрийн туршилтаар ядуурлын эсрэг хамгийн сайн шийдлүүдийг тодорхойлсон. Тэдний хээрийн ажил нь амжилттай төрийн бодлогын зөвлөмжид хөтөлж, хөгжлийн эдийн засгийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан.

Туршлага: Банерджи эдийн засгийн мэдлэгээ 1981 онд Калкутагийн Их Сургуульд бакалаврын зэргээ дүүргэн олж авч, 1983 онд Джавахарлала Неругийн Их Сургуульд магистр, 1988 онд Харвардын Их Сургуульд докторын зэргээ хамгаалжээ. Тэрээр Принстоны Их Сургуульд 1988-1992 оны хугацаанд, Харвардын Их Сургуульд 1991 ба 1992-1993 оны хугацаанд эдийн засаг зааж байсан ба 1993 оноос хойш Массачусетсийн Технологийн Институцид багшилж байна. 2003 онд МТИ-д Фордын Сангийн Олон Улсын Эдийн Засгийн Профессороор томилогдсон. 2003 онд тэрээр Дюфло болон МТИ-ийн эдийн засагч Сендхил Муллайнатантай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй дэлхийн ядуурлыг бууруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх судалгааны төв Абдул Латиф Жамелийн Ядуурлын Үйл Ажиллагааны Лабораторийг үүсгэн байгуулжээ.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: 2015 онд хамт нобелийн шагнал хүртсэн Эстер Дюфлотой гэрлэсэн.

Эх сурвалж:
Britannica. Abhijit Banerjee. Retrieved from Britannica Web site: 
https://www.britannica.com/biography/Abhijit-Banerjee
Nobelprize. Abhijit Banerjee Facts. Retrieved from Nobelprize Web site: 
https://www.nobelprize.org/…/econo…/2019/banerjee/facts/
Wikipedia. Abhijit Banerjee. Retrieved from Wikipedia Web site: 
https://en.wikipedia.org/wiki/Abhijit_Banerjee