Нобелийн шагналт эдийн засагчид -Цуврал 44

📚🔎Хөгжлийн эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, түүгээрээ нобелийн шагнал хүртсэн Амартия Сэн гэж хэн байв? 🤔📌

Нэр: Амартия Сэн (Amartya Sen)
Төрсөн огноо: 1933 оны 11 сарын 3
Нобелийн шагнал хүртсэн он: 1998 он

Судалгааны талбар: Хөгжлийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл:Хөгжлийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нобелийн шагнал олгосон байна.

Хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийгээгүй эдийн засгийн өсөлт тогтворгүй бөгөөд ёс зүйгүй байдаг.

Амартия Сэн

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Нийтийн сонголт, ядуурал, халамж зэрэг асуудлуудыг хөндөж хөгжлийн экономиксийн судалгааны талбарыг хөгжүүлсэн байдаг. Тэрээр нэгэн алдартай бүтээл болох “Ядуурал ба өлсгөлөн: Эрх чөлөө, хомсдолын тухай эсээ” номондоо хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээс болж өлсгөлөн бий болдоггүй, харин цалингийн бууралт, ажилгүйдэл, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний бүтээгдэхүүний түгээлт зэрэг нийгэм, эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлс нийлж өлсгөлөнг бий болгодгийг дурдсан байдаг.

Туршлага:
– 1955 онд Калькуттад шинээр байгуулагдсан Жадавпурын их сургуулийн тэргүүн профессор, эдийн засгийн тэнхимийн даргын албан тушаалыг хашиж байсан ба тэрээр эдийн засгийн тэнхимийг удирдсан хамгийн залуу дарга юм.
– 1964-1965 онд Калифорнийн их сургуульд профессор
– 1978-1984 онд Корнелийн их сургуульд тус тус зочин профессороор ажиллаж байжээ.
– 1977-1988 онд Оксфордын их сургуульд хүндэт профессороор багшилж байлаа.
– 1987 оноос Харвардад багшилж, 1998 онд Тринити коллежийн анхны Ази удирдагч болсон байна.
Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Сэн нийт 3 удаа гэрлэсэн ба 4 хүүхэдтэй.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Түүний амьдрал болон ажлын замналыг харуулсан “Амартия Сэн: Амьдралыг дахин шалгах нь” нэртэй 56 минутын баримтат кино бий. Мөн түүний талаарх “Аргументатив Энэтхэг” нэртэй баримтат кино 2017 онд нээлтээ хийсэн байлаг.
Бусад: 1951 онд амны хөндийн хорт хавдартай гэж оношлогдож байсан бөгөөд цацрагт эмчилгээ хийлгэсний дараа бүрэн эдгэрч, амьд үлдсэн байна.

Эх сурвалж:
Britannica. (n.d.). Amartya Sen. Retrieved from www.britannica.com:https://www.britannica.com/biography/Amartya-Sen
Famous people. (n.d.). 61 inspiring Amartya Sen quotes worth knowing. Retrieved from quotes.thefamouspeople.com:https://quotes.thefamouspeople.com/amartya-sen-3602.php
The Nobel prize. (n.d.). Amartya Sen: Facts. Retrieved from www.nobelprize.org:https://www.nobelprize.org/…/economic…/1998/sen/facts/
Wikipedia. (n.d.). Amartya Sen. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Amartya_Sen