Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 79

🧐🔎Финландын эдийн засагч, Бенгт Хольмстрём гэж хэн бэ?🇫🇮🤔

Нэр: Бенгт Хольмстрём /Bengt Holmström/
Төрсөн огноо: 1949 оны 4 сарын 18 өдөр төрсөн.
Нобелийн шагнал хүртсэн он: 2016

Судалгааны талбар: Гэрээний онол

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Бенгт Хольмстрём нь Оливер Хартын хамт “Гэрээний онол”-д оруулсан хувь нэмрээрээ 2016 онд Нобелийн шагнал хүртжээ.

“Таны судалгаа таамаглалтай тань таарч байвал энэ нь тэр чигтээ сонирхолгүй болчихдог.”

Бенгт Хольмстрём

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: 1970-аад оны сүүлчээс эхлээд тэрбээр хэсэг хүмүүстэй хамтран ажил олгогчийн үүднээс ажилтны гүйцэтгэлийг шууд бусаар хянах боломжтой эсвэл оновчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар анхдагч судалгааг хийж эхэлжээ. Түүний судалгааны ажил нь корпорацуудын гүйцэтгэх захирал болон бусад ахлах менежерүүдийн төлбөрийн багцыг зөв загварчлах тухай маргааныг шийдсэн.

Туршлага: Тэрээр өөрийн бакалавраа математикийн шинжлэх ухаанаар Хельсинкийн их сургуульд хамгаалсан бөгөөд магистраа Стэнфордын их сургуульд үйл ажиллагааны шинжилгээгээр хамгаалсан байна. Мөн 1978 онд Стэнфордын бизнесийн сургуулийн докторын зэрэг хамгаалсан байна.

Эх сурвалж:
Bengt Robert Holmström. Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/Bengt_Holmstr%C3%B6m
Duignan, B. Bengt Holmström. Retrieved from Britannica: 
https://www.britannica.com/biography/Bengt-Holmstrom