Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 15

🧐📌Гадаад худалдааны экономиксийн чиглэлээр мэргэшсэн Жеймс Эдвард Мийдийн хамтрагч Бертил Олин гэж хэн байв? 📌🔎📊

Нэр: Бертил Олин /Bertil Ohlin/
Төрсөн огноо: 1899 оны 04 сарын 23
Нас барсан огноо: 1979 оны 08 сарын 03
Нобелийн шагнал хүртсэн он: 1977 оны 10 сарын 14

Эдийн засгийн сургууль: Неоклассик сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: “Олон улсын худалдааны онол болон олон улсын капиталын хөдөлгөөний онол”-д оруулсан үнэтэй хувь нэмрийнхээ төлөө Нобелийн шагналыг Жеймс Эдвард Мийд-ийн хамтаар хүртсэн байна.

1920 онд Берлиний Унтер ден Линденээр зугаалахад авсан сэтгэгдэл, урам зоригоороо ОУХ-ны онолд шинэ хандлагын үндэс суурийг бичиж эхлэх болсон.

Бертил Олин

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Бертил Олины сонгодог бүтээл болох “Бүс хоорондын болон олон улсын худалдаа” нь түүнийг орчин үеийн олон улсын худалдааны онолын үндэслэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн билээ. Тэрээр нэг талаар гадаад худалдааны хэв маяг, олон улсын хөдөлмөрийн хуваарийг тодорхойлдог хүчин зүйлсийг харуулсан бол нөгөө талаас гадаад худалдаа нь нөөцийн хуваарилалт, үнийн хамаарал, орлогын тархалтад хэрхэн нөлөөлдөг талаар харуулсан онолыг боловсруулсан юм. Мөн бүс нутгийн болон олон улсын худалдааны ижил болон ялгаатай байдлыг харуулахын сацуу аж үйлдвэрүүдийн байршил ба олон улсын худалдааны уялдаа холбоог харуулсан байна.

Туршлага: Олин 1944-1967 онд Шведэд Либерал намын даргаар ажиллаж байсан бөгөөд 1938-1970 онд Риксдаг (парламент) -ын гишүүн, Шведийн дайны үеийн засгийн газарт худалдааны сайд (1944–45) байсан байна.

Эх сурвалж :
1977. “The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1977 .” Retrieved from  https://www.nobelprize.org/…/economic…/1977/summary/
1977. “Facts, Bertil Ohlin.” Retrieved from:  https://www.nobelprize.org/…/economic…/1977/ohlin/facts/
Britannica. “Bertil Ohlin.” Retrieved from:  https://www.britannica.com/biography/James-Edward-Meade
LIBQUOTES. Bertil Ohlin Quote. Retrieved from:  https://libquotes.com/bertil-ohlin/quote/lbs9r6n