Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 52

🧐🔎Америкийн эдийн засагч, профессор, Вернон Л.Смит гэж хэн бэ? 🤔

Нэр: Вернон Л.Смит (Vernon L. Smith)
Төрсөн огноо: 1927.01.01
Нобелийн шагнал хүртсэн он: 2002 он

Судалгааны талбар: Туршилтын экономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ сонгодог эдийн засгийн сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Лабораторийн туршилтыг эмпирик эдийн засгийн дүн шинжилгээ хийх хэрэгсэл, ялангуяа зах зээлийн өөр механизмыг судлах хэрэгсэл болгосны төлөө Даниэль Канеманийн хамт 2002 онд Нобелийн шагнал хүртсэн.

“Зургаан настай хүүхдийн хувьд өдөр бүр догдлол дүүрэн байдаг. Учир нь хорвоо ертөнц дээр болж байгаа бүхэн чамд огтхон ч хамаагүй мэт санагдах бөгөөд сурч, гэрчлэх маш олон зүйлс оршин байдаг.”

Вернон Л.Смит

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Эдийн засгийн чиглэлээр лабораторийн туршилт хийх аргуудыг боловсруулсан нь эдийн засгийн зан үйлийн талаарх бидний ойлголтод тусалсан билээ.

Туршлага: 1970 -аад оны үед эдийн засагчдын дунд давамгайлсан үзэл бол эдийн засагчид химич, биологичдоос ялгаатай нь хяналттай туршилт хийх боломжгүй байсан юм. 1950-иад оны дунд үеэс эхэлсэн туршилтын эдийн засгийн талаарх Смитийн ажил энэ үзэл бодлыг эсэргүүцсэн билээ. Өнөөдөр туршилтын эдийн засаг нь өргөн тархсан бөгөөд үүнийг цахилгаан эрчим хүчний үнийг судлах, нисэх онгоцны буух цэгийг хуваарилах, цахилгаан соронзон спектрийн хэсгүүдийн ашиглалтын лицензийн дуудлага худалдаа зохион байгуулахад ашигладаг.

Эх сурвалж:
The Nobel Prize. огноо байхгүй. Vernon L. Smith. https://www.nobelprize.org/…/economic…/2002/smith/facts/.
Econlib. огноо байхгүй. Vernon L. Smith . https://www.econlib.org/library/Enc/bios/SmithV.html.
BrainyQuote. огноо байхгүй. Vernon L. Smith Quotes . https://www.brainyquote.com/authors/vernon-l-smith-quotes.