Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 33

🤓📌Америкийн социологич, эдийн засагч, Гари С.Беккер гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Гари С.Беккер (Gary S. Becker)
Төрсөн огноо: 1930 оны 12-р сарын 2
Нас барсан огноо: 2014 оны 5-р сарын 3
Нобелийн шагнал хүртсэн он: 1992 он
Судалгааны талбар: Микроэкономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Микро эдийн засгийн шинжилгээний хүрээг хүний зан байдал, харилцан үйлчлэл, түүний доторх зах зээлийн бус зан үйлээр өргөжүүлснийх нь төлөө 1992 онд Нобелийн шагнал олгожээ.

Торгууль нь хорих ял болон бусад шийтгэлүүдээс илүү үр дүнтэй байдаг. Гэмт хэрэгтнүүдэд оноох торгууль нь шууд улсын орлого болдог.”

Гари С.Беккер

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Беккер бол социологийн судалгаа хийж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, гэмт хэрэг, гэр бүлийн зохион байгуулалт зэрэг сэдвүүдэд дүн шинжилгээ хийсэн анхны эдийн засагчдын нэг юм. Тэрээр хүний олон янзын зан үйлийг оновчтой, ашиг тустай гэж үзсэн байна. Түүний хандлага нь хувь хүмүүсийн хэрэгцээг зохих ёсоор нь тодорхойлох замаар хүмүүсийг алтруист зан үйлтэй гэж үзсэн. Тэрээр мөн хүмүүн капиталын судалгааны тэргүүлэгчдийн нэг байв. 

Бусад: Милтон Фридманы хэлснээр тэрээр 20-р зууны хоёрдугаар хагаст “ажиллаж, амьдарч байсан хамгийн агуу нийгмийн эрдэмтэн” юм.

Эх сурвалж: 
Brainy Quote. (2021). Retrieved from Gary Becker Quotes: https://www.brainyquote.com/authors/gary-becker-quotes
The Nobel Prize. (2021). Retrieved from Gary Becker: https://www.nobelprize.org/…/economi…/1992/becker/facts/