Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 29

🤔🤓📌 “Багцын онол”-ын үндэслэгч Гарри Макс Марковиц гэж хэн байв? 🔎💪

Нэр: Гарри Макс Марковиц /Harry M.Markowitz/
Төрсөн огноо: 1927 оны 8 сарын 24
Нобелийн шагнал хүртсэн он: 1990 он

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Санхүүгийн эдийн засгийн онолын анхдагч ажилд зориулсан хувь нэмрийнх нь төлөө 1990 онд Мертон Миллер болон Уильям Форсайт Шарп нарын хамт Нобелийн шагнал хүртсэн.

“Харилцан хамааралгүй эрсдэлүүдийг хангалттай төрөлжүүлснээр багцын эрсдэлийг тэг хүртэл бууруулж болно.”

Гарри Макс Марковиц

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр “багцын онол”-ыг судалсан бөгөөд төрөлжсөн буюу “оновчтой” багц нь өгөөжийг хамгийн их байлгаж, эрсдэлийг багасгах зорилгоор хөрөнгийг хольж нэгтгэдэг болохыг батлахыг зорьжээ. Түүний янз бүрийн хөрөнгөтэй холбоотой эрсдэлийн түвшинг хэмжих аргачлал, хөрөнгийг холих арга нь өдгөө хөрөнгө оруулалтын ердийн журам болсон. Мөн тэрээр эдийн засгийн анализ хийх програм бичихэд ашигладаг Simscript хэмээх компьютерийн хэлийг боловсруулсан.

Эх сурвалж:
Britannica. (n.d.). Harry M. Markowitz. Retrieved from britannica.com:https://www.britannica.com/topic/University-of-Chicago
Nobelprize. (n.d.). Harry M. Markowitz. Retrieved from nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econ…/1990/markowitz/facts/
Wikipedia. (2021, 02 28). Harry Markowitz. Retrieved from wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Harry_Markowitz