Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 9

🤓📌 Шведийн эдийн засагч, социологич Гуннар Мюрдал гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Гуннар Мюрдал (Gunnar Myrdal)
Төрсөн огноо: 1898 оны 12-р сарын 6
Нас барсан огноо: 1987 оны 5-р сарын 17
Нобелийн шагнал хүртсэн он: 1974

Судалгааны талбар: Институц ба хөгжлийн
Эдийн засгийн сургууль: Неоклассик

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Түүнийг 1974 онд Мөнгөний тооны онол болон эдийн засгийн хэлбэлзлийн талаар судалж, эдийн засаг, нийгмийн институционал үзэгдлүүдийн харилцан хамаарлыг нарийвчлан шинжилсний төлөө “Нобелийн шагнал” олгожээ.

Улс төрийн талыг салгаж байж л эдийн засгийг жинхэнэ шинжлэх ухаан гэж үзнэ.

Гуннар Мюрдал

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Улс төр нийгэм эдийн засаг хоёр хоорондоо хамааралгүй байх ёстой. Ингэж байж эдийн засаг шинжлэх ухаан талаасаа хөгжинө гэсэн байдаг. Мөн тэрээр их хямралын үед ийнхүү хэлсэн байдаг:
Эдийн засаг дахь институцийн хүчин зүйлийн нөлөөлөл нь зах зээлийнхээс хамаагүй илүү бөгөөд эдийн засгийн үйл явцыг хэрэг дээрээ институцийн хүчин зүйлийн нөлөөлөл тодорхойлдог.

Туршлага:
– Европ руу буцаж ирээд Швейцарийн Женевийн Олон улсын судалгааны дээд сургуулийн институтын дэд профессороор 1 жил
– Гуннар Мюрдал 1920-иод онд загварлаг болж ирсэн хийсвэр математик загваруудыг анх сонирхож, Лондон дахь Эконометрикийн нийгэмлэгийг байгуулахад тусалсан.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл:
Тэрээр 1914 онд Мюрдал (Myrdal) хэмээх нэрээ өөрийн өвөг эцэг болох Мюр гэдэг нэрээс Мюрийг нь авч, амьдарч байсан газар нь болох Даларна мужаас Далыг нь авч бүтээсэн байдаг.

Эх сурвалж:
Britannica. Gunnar Myrdal. Retrieved from https://www.britannica.com/biography/Gunnar-Myrdal
THE NOBEL PRIZE. Gunnar Myrdal. Retrieved from https://www.nobelprize.org/…/econo…/1974/myrdal/lecture/
Wikipedia. Gunnar Myrdal. Retrieved from
https://en.wikipedia.org/wiki/Gunnar_Myrdal