Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 51

🧐🔎Израйлын эдийн засагч, Даниэль Канеман гэж хэн бэ? 🤔

Нэр: Даниэль Канеман (Daniel Kahneman)

Төрсөн огноо: 1934 оны 3 сарын 5

Нобелийн шагнал хүртсэн он: 2002 он

Судалгааны талбар: Сэтгэл судлал, эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тодорхой бус нөхцөлд хүний дүгнэлт, шийдвэр гаргах талаар судалж, сэтгэл судлал болон эдийн засгийн шинжлэх ухааны талаарх нэгдсэн ойлголтыг бий болгосны төлөө эдийн засагч Вернон Ломакс Смитийн хамт 2002 онд Нобелийн шагнал хүртсэн.

“Хүмүүсийг хуурамч зүйлд итгүүлэх найдвартай арга бол ойр ойрхон давтах явдал юм. Учир нь ихэнх хүмүүс танил байдлыг үнэн гээд итгэчихсэн байдаг.”

Даниэль Канеман

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Танин мэдэхүйн сэтгэл судлалын үндсэн ойлголт, тухайлбал тодорхой бус байдал дахь зан үйлийн тухай ойлголтыг эдийн засгийн нэгдсэн дүн шинжилгээтэй холбож, судалгааны шинэ чиглэлийг бий болгосон.

Туршлага: Канеман 1954 онд Иерусалимын Еврей Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Тэрээр Израилийн Батлан хамгаалах хүчний сэтгэл судлалын тэнхимд алба хааж байжээ. Түүний үүрэг хариуцлагын нэг нь офицер бэлтгэх сургуульд нэр дэвшигчдийг үнэлэх, энэ зорилгоор тест, арга хэмжээ боловсруулах явдал байв.1958 онд тэрээр Беркли дэх Калифорнийн Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар АНУ -д очиж, 1961 онд докторын зэргээ хамгаалсан.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Даниэль Канеман 2011 онд олон улсын бэстселлэр “Thinking, Fast and Slow” номыг бичиж, хэвлүүлсэн.

Эх сурвалж:
Britannica. (огноо байхгүй). Daniel Kahneman. britannica.com:https://www.britannica.com/biography/Daniel-Kahneman-ээс Гаргасан

Nobelprize. (огноо байхгүй). Daniel Kahneman. nobelprize.org:https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2002/kahneman/facts/-ээс Гаргасан

Wikipedia. (2021 оны 09 14). Daniel Kahneman. wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Daniel_Kahneman-ээс Гаргасан

Wikiquote. (2020 оны 10 05). Daniel Kahneman. wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Daniel_Kahneman-ээс Гаргасан