Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 46

🤓🔎 Америкийн эдийн засагч, Джеймс Хекман гэж хэн бэ? 🤔🔎

Нэр: Джеймс Джозеф Хекман (James Joseph Heckman)
Төрсөн огноо: 1944 оны 4 сарын 19
Нобелийн шагнал хүртсэн он: 2000 он

Судалгааны талбар: Микроэкономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ Сонгодог сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2000 онд хувь хүмүүс болон өрхийн зан төлөвийн шинжилгээнд ашигласан онол, арга зүйн хөгжүүлэлтээрээ Даниел Макфаддений хамтаар нобелийн шагнал хүртсэн.

Эмзэг бүлгийн хүүхдүүдэд хийсэн эртэч хөрөнгө оруулалт нь урт болон богино хугацаанд тэгш бус байдлыг бууруулахад тусална.

Джеймс Джозеф Хекман

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Хекман өөрийгөө сонгох ба сонголтын алдаан дээр хийсэн шинжилгээ болон ялангуяа Хекманий залруулгаараа олон нийтэд танигдсан. Мөн түүний хөдөлмөрийн эдийн засаг дахь хүүхдийн боловсролын үр ашиг дээр хийсэн эмпирик судалгаанууд нь чухал ач холбогдолтой байсан.

Туршлага: 1973 оноос хойш Чикагогийн их сургуульд 70 гаруй ирээдүйн чадварлаг эдийн засагчдад диссертацын зөвлөгөө өгч байсан ба эдүгээ Америкийн Статистикийн Холбоо, Олон Улсын Статистикийн институцэд хамтран зүтгэгчээр, Улс Төрийн Эдийн Засгийн Сэтгүүлд редактороор ажиллаж байна