Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 50

🧐🔎Америкийн эдийн засагч, Джозеф Стиглиц гэж хэн бэ? 🤔

Нэр: Джозеф Стиглиц (Joseph Eugene Stiglitz)
Төрсөн огноо: 1943.02.09
Нобелийн шагнал хүртсэн он: 2001 он

Судалгааны талбар: Макроэкономикс, Мэдээллийн экономикс, Төрийн экономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2001 онд мэдээллийн тэгш бус байдал дээр хийсэн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн.

Хөгжил гэдэг нь дан ганц эдийн засгийг өөрчлөх биш хүмүүсийн амьдралыг өөрчлөх явдал юм.

Джозеф Стиглиц

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Стиглицийн мэдээллийн экономикст хийсэн ихэнх ажлууд мэдээллийн төгс бус байдал нь нийгмийн үр ашгийг дээшлүүлэхэд саад болдог тухай авч үзсэн байдаг. Стиглиц мөн үр ашигт цалин дээр судалгаа хийсэн ба яагаад эдийн засаг тэнцвэртэй байхад ажилгүйдэл байдаг, яагаад ажил хайгчид цалингаа бууруулдаггүй гэх асуултуудад хариулт өгдөг “Шапиро-Стиглицийн загвар”-ыг боловсруулахад туслалцаа үзүүлсэн бөгөөд шинэ сонгодог эдийн засаг үнэхээр сайн дурын ажилгүйдлийг тайлбарлаж чаддаг уу? гэсэн хүчтэй асуултыг тавьдаг.

Туршлага: 1995-1997 хугацаанд Клинтоны захиргаанд Ерөнхийлөгчийн Эдийн Засгийн Зөвлөхүүдийн Зөвлөлийн дарга, 1997-2000 онуудад Дэлхийн Банканд дэд ерөнхийлөгч, ерөнхий эдийн засагчаар ажиллаж байв. Мөн ерөнхийлөгч Обамад зөвлөгөө өгч байсан ч Обамагийн захиргааны санхүүгийн салбарыг аврах төлөвлөгөөг шүүмжилж байсан.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Чөлөөт эдийн засаг болон даярчлалыг хүчтэй шүүмжилсэн ба түүнээс хохирч үлдсэн улс орнуудын тухай “Даяарчлал ба түүний хохирогсод” гэх номыг бичиж байсан.

Бусад: Түүнийг Дэлхийн Банкнаас явуулж буй бодлогод сэтгэл дундуур байж шүүмжилсний улмаас халж байсан.

Эх сурвалж:
Britannica. (2021, April 5). Joseph E. Stiglitz. Retrieved from Britannica Web site: https://www.investopedia.com/terms/j/joseph-stiglitz.asp
Rasure, E. (2021, September 22). Joseph Stiglitz. Retrieved from Investopedia: https://www.investopedia.com/terms/j/joseph-stiglitz.asp
Wikipedia. (2021, October 24). Joseph Stiglitz. Retrieved from Wikipedia Web site: https://en.wikipedia.org/wiki/Joseph_Stiglitz