Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 36

📣📣🔎 Нэшийн тэнцвэрийн загварыг сайжруулагч Джон Харсаньи гэж хэн байв? 🤔🤓

Нэр: Джон Харсаньи /John C.Harsanyi/
Төрсөн огноо: 1920 оны 5 сарын 29
Нас барсан огноо: 2000 оны 8 сарын 9
Нобелийн шагнал хүртсэн он: 1994 он

Судалгааны талбар: Микроэкономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 1994 онд Жон Нэш болон Рэйнхард Селтэн нарын хамтаар тоглоомын онолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ Нобелийн шагналыг хүртсэн.

Зарчмын хувьд нийгмийн нөхцөл байдал бүр түүнд оролцогчдын харилцан үйлчлэл байдаг.

Джон Харсаньи

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Харсаньи тоглоомын онолын математик зарчмыг үндэслэсэн Нэшийн ажил дээр ажилласан. Тэрээр эдийн засагт өрсөлдөгчдийн хариу үйлдлийг урьдчилан таамаглах боломжийг нэвтрүүлж Нэшийн тэнцвэрийн загварыг сайжруулсан.

Туршлага: Дэлхийн 2-р дайны дараа 1947 онд Будапештад докторын зэргийг хамгаалсны дараа Унгарын коммунист удирдлагын эсэргүүцэгч байсан Харсаньи 1950 онд Австри руу дүрвэж дараа жил нь Австралид цагаачилж байв. 1953 онд Сиднейн их сургуульд эдийн засгаар суралцаж, 1956 онд АНУ руу Рокфеллерийн тэтгэлгээр Станфордын их сургууль руу суралцахаар явав. Станфордод Кеннет Арроугийн зааварчилгаан дор тоглоомын онолоор эрдмийн ажил бичин 1959 онд эдийн засгийн хоёр дахь докторын зэргээ хамгаалжээ.

Бусад: Еврей гаралтай Харсаньи Дэлхийн 2-р дайны үеэр албадан ажил хийлгэх хорих лагераас арайхийн зугтаж байжээ.

Эх сурвалж:
Britannica. (2021, April 26). John C. Harsanyi. Retrieved from Britannica:  https://www.britannica.com/biography/John-C-Harsanyi
Wikipedia. (2021, April 21). John Harsanyi. Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/John_Harsanyi