Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 35

📌🤔🤓 Эдийн засгийн түүх судлаач Роберт Фогелийн хамтрагч Дуглас Сесил Норт гэж хэн байв? 📚🤔

Нэр: Дуглас Сесил Норт / Douglass Cecil North /
Төрсөн огноо: 1920 оны 11 сарын 5
Нас барсан огноо: 2015 оны 11 сарын 23
Нобелийн шагнал хүртсэн он: 1993 он

Судалгааны талбар: Эдийн засгийн түүх (клиометрик)
Эдийн засгийн сургууль: Шинэ институцийн эдийн засаг
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн болон институцийн өөрчлөлтийг тайлбарлах зорилгоор эдийн засгийн онол ба тоон аргачлалыг ашиглан эдийн засгийн түүхэнд шинэ судалгааг хийснийх нь төлөө Нобелийн шагнал олгожээ. Тэрээр эдийн засгийн түүх судлаач Роберт Фогельтой хамт уг хүндтэй шагналыг хүртсэн юм.

Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр мэдээллийн зардал буурдаг.

Дуглас Сесил Норт

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Аж үйлдвэрийн хувьсгал эхлэхтэй зэрэгцэн Европ болон АНУ-ын эдийн засгийн хөгжилд шинэ гэрэл гэгээ оруулсан. Ингэхдээ өмчийн эрх болон институцийн үүрэг ролийг онцлон тэмдэглэжээ.

Туршлага
– 1951 – 1956 оны хооронд Вашингтоны их сургуулийн эдийн засгийн туслах профессорын албыг хашиж байв.
– 1956 – 1960 онд дэд профессор болжээ.
– 1960 онд “Эдийн засгийн түүх” сэтгүүлийн редактороор ажиллаж, клиометрик (эдийн засгийн шинэ түүх) -ийг сурталчилж байв.
– 1960-1983 онд Вашингтоны Их сургуулийн Эдийн засгийн профессороор ажиллаж байжээ.
– 1984-1990 онд Улс төрийн эдийн засгийн төвийн захирлаар ажиллан, тус байгууллагыг удирдаж байжээ.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Дуглас Норт хоёр удаа гэрлэсэн бөгөөд 1944 онд Лоис Хейстертэй анхны гэрлэлтээ батлуулжээ. Дуглас Норт, Лоис Хейстер нар гурван хүүтэй болсон ч гэрлэлтийн үеэр Хайстер мэдэгдэхүйц идэвхтэн, улс төрч болж тус гэрлэлт эцэстээ салалтаар төгссөн байна. Үүний дараа Норт 1972 онд Элизабет Кейсттэй гэр бүл болсон байна.

Эх сурвалж:
Nobelprize. Douglass C. North. Retrieved from  nobelprize.org:https://www.nobelprize.org/…/economic…/1993/north/facts/
Wikipedia. (2021, 03 19). Douglass North. Retrieved from wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Douglass_North
Wikiquote. (2020, 06 13). Douglass North. Retrieved from wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Douglass_North