Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 67

🧐🔎Америкийн эдийн засагч, Дэйл Томас Мортенсен гэж хэн байв?🤔🇺🇸

Нэр: Дэйл Томас Мортенсен / Dale Thomas Mortensen /
Төрсөн огноо: 1939.02.02
Нас барсан огноо: 2014.01.09
Нобелийн шагнал хүртсэн он: 2010

Судалгааны талбар: Хөдөлмөрийн эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрбээр 2010 онд хөдөлмөрийн зах зээлд эдийн засгийн бодлого, харилцагч талуудын зохицуулалтын үр нөлөөг тодорхойлсон анализ, шинжилгээг хийснээр Питер Артур Даймонд болон Кристофер Писсаридестай хамт Нобелийн шагналыг хүртжээ. Энэхүү шинжилгээ нь ажилгүйчүүдийн ажил хайлт, мөн ажил олгогч пүүсүүд хоорондын харилцан хамаарлыг зохицуулах эдийн засгийн аргачлал дээр төвлөрсөн.

“Агуу ололт, амжилт гэдэг том уулсын оргилд хүрэх хувь нэмрүүдийн жижигхэн хэсэг юм.”
“Хэдийгээр хөдөлмөрийн орлого нь үндэсний нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг боловч ажлын байр нь зөвхөн бүтээгдэхүүн төдий хэмжигдэх зүйл биш юм. Олон хүмүүсийн хувьд ажил бол амьдрах чухал шалтгаан. Ажил олох боломж муутай хүмүүс олон байдаг хэдий ч, ажилгүй байна гэдэг үнэхээр өрөвдөлтэй.”

Дэйл Томас Мортенсен

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний судалгаа нь хөдөлмөрийн эдийн засаг, макро эдийн засгийн онолд төвлөрч байсан. Тэрээр хөдөлмөрийн эргэлт ба дахин хуваарилалт, судалгаа, боловсруулалт, хувийн харилцааг голчлон судалж байсан.

Туршлага: Тэрээр Вилламеттийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр, Карнеги Меллоны их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мортенсен 1965 оноос хойш Нортвестерн их сургуулийн багш, 1980 оноос хойш Келлогийн удирдлагын сургуулийн Менежментийн эдийн засаг, шийдвэрийн шинжлэх ухааны профессороор ажилласан.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Дэйл Мортенсен хөгжимчин, хөгжмийн зохиолч, мөн шашин судлалын ухааны доктор Беверли Мортенсентэй гэрлэсэн. Тэд гурван хүүхэдтэй.

Эх сурвалж:
Biography of Dale Thomas Mortensen. The Nobel Prize: 
https://www.nobelprize.org/…/econ…/2010/mortensen/facts/
Dale T. Mortensen. Wikipedia: 
https://en.wikipedia.org/wiki/Dale_T._Mortensen
Dale Thomas Mortensen. Britannica: 
https://www.britannica.com/biography/Dale-T-Mortensen
Quotes of Dale T. Mortensen. Brainy Quotes: 
https://www.brainyquote.com/quotes/dale_t_mortensen_687072