Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 40

🤓🔎Бүрэн бус мэдээлэлд суурилж эдийн засаг дахь оновчтой хадгаламжийн хэмжээг тогтоож чадсан, Жамес Миррлис гэж хэн байв? 🤔🔎

Нэр: Жамес Миррлис (James A.Mirrlees)
Төрсөн огноо: 1936 оны 7 сарын 5
Нас барсан огноо: 2018 оны 8 сарын 29
Нобелийн шагнал хүртсэн он: 1996 он


Судалгааны талбар: Улс төрийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: “Бүрэн бус мэдээлэлд суурилсан эдийн засгийн онолын суурийг хөгжүүлсний төлөө” Нобелийн шагналыг олгожээ. Тэрээр эдийн засагч Уильям Викритэй хамт уг хүндтэй шагналыг авсан юм.

“Ядуурал гэх мэт маш олон асуудал байгааг та мэднэ. Гэвч уг асуудалд та хэрхэн оролцож чадахыг мэдэх нь өөр асуудал юм.”

Жамес Миррлис

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Миррлис бүрэн бус мэдээлэлд суурилж эдийн засаг дахь оновчтой хадгаламжийн хэмжээг тогтоож чаджээ. Мөн ёс суртахуун ба оновчтой орлогын татварын талаарх зарчмуудыг тодорхойлсон байдаг. Тэрээр прогрессив татварыг хамгийн оновчтой гэж үзсэн нь баячуудын мөнгийг ядуучуудад хуваарилах ёстой гэсэн санаанаас үүдэлтэй юм.

Туршлага:
– Тэрээр Массачусетсийн, Калифорнийн, Йелийн их сургуулиудад зочин профессороор ажиллаж байжээ.
– 1968-1995 оны хооронд Оксфордын их сургуульд эдийн засгийн профессороор, 1995-2018 оны хооронд Кембрижийн их сургуульд багшаар тус тус ажилласан байна.

Эх сурвалж:
Britannica. (n.d.). James Mirrlees. Retrieved from www.britannica.com:https://www.britannica.com/biography/James-Mirrlees
WHQ world. (2020, 10 20). Top 9 James Mirrlees quotes. Retrieved from whqworld.com:https://whqworld.com/james-mirrlees-quotes/
Wikipedia. (n.d.). James Mirrlees. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/James_Mirrlees