Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 76

🧐🔎Францын эдийн засагч, профессор Жан Тироль гэж хэн бэ?🤔

Нэр: Жан Тироль / Jean Tirole /
Төрсөн огноо: 1953 оны 08 сарын 09 өдөр төрсөн.
Нобелийн шагнал хүртсэн он: 2014

Судалгааны талбар: Микроэкономикс, тоглоомын онол

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Жан Тироль нь 2014 онд зах зээлийн хүч, монопол эсвэл олигопол зах зээл дэх салбарын зохицуулалтын талаар хийсэн шинжилгээгээрээ Нобелийн шагнал хүртсэн.

“Бид бүгд буруу бодол болон түүнээс үүсэх буруу шийдвэрийн үр дүнгийн улмаас зовдог.”

Жан Тироль

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Цөөн тооны пүүс зохицуулалтгүй үлдвэл нийгэмд сөрөг үр дагавар бий болгодог. Үнэ маш ихээр өсөж, шинэ пүүсүүд зах зээлд ороход саад бэрхшээлтэй тулгардаг. Жан Тироль салбар болон зохицуулалтын хамаарлын онолыг боловсруулсан. Тэрээр зохицуулалт нь салбар бүрийн нөхцөлд тохируулан хувьсдаг байх ёстой гэж үзсэн байна.

Эх сурвалж:
Britannica. Jean Tirole. Retrieved from Britannica: 
https://www.britannica.com/biography/Jean-Tirole
Nobelprize. Jean Tirole. Retrieved from Nobelprize:  https://www.nobelprize.org/…/economi…/2014/tirole/facts/
Quotefancy. Jean Tirole. Retrieved from Quotefancy: 
https://quotefancy.com/jean-tirole-quotes
Wikipedia. Jean Tirole. Retrieved from Wikipedia:
https://en.wikipedia.org/wiki/Jean_Tirole