Шинэ улс төрийн экономиксийн үндэслэгч Жеймс М. Бьюкенен гэж хэн байв?
Нэр: Жеймс М. Бьюкенен (James M.Buchanan Jr.)
Төрсөн огноо: 1919 оны 10 сарын 3
Нас барсан огноо: 2013 оны 1 сарын 9
Нобелийн шагнал хүртсэн он: 1986 он
Судалгааны талбар: Улс төрийн экономикс
Эдийн засгийн сургууль: Улс төрийн экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн онол ба улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь гэрээний болон хуулийн үндэс суурийг хөгжүүлсний төлөө 1986 онд Нобелийн шагнал олгожээ.
“Нийтийн сонголтын онолыг 3 цөмд хураангуйлвал: (1) аргазүйн индивидуализм, (2) рационал сонголт, (3) улс төрийн солилцоо болно.”
Жеймс М. Бьюкенен
Туршлага:
– 1951-1956 онд Флорида мужийн их сургуульд багшилж байжээ.
– 1956-1968 онд Виржиниагийн их сургуульд багшилж, улс төрийн экономиксийн шинэ Виржиниагийн их сургуулийг үндэслэн байгуулсан юм.
– 1969-1983 онд эдийн засгийн хүндэт профессор цол хүртэж, “Нийтийн сонголтыг судлах төв”-ийг байгуулжээ.
– 1971 онд Америкийн эдийн засгийн холбооны дэд ерөнхийлөгч, 1983 онд Барууны эдийн засгийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.
Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Тэрээр 1945 онд Анн Бакке гэх сувилагч бүсгүйтэй гэрлэсэн хэдий ч тэд хүүхэдтэй болж чадаагүй юм.
Бусад: Тэрээр нийтийн сонголтын онолын үндэслэгч юм. Бьюкененийг нас барсны дараа олон хэвлэл мэдээлэлд түүнийг “шинэ улс төрийн экономиксийн үндэслэгч” хэмээн нэрийдэж байжээ.
Эх сурвалж:
Wikipedia. (n.d.). James M.Buchanan. Retrieved from en.wikipedia.org: https://en.wikipedia.org/
Wikiquote. (n.d.). James M.Buchanan. Retrieved from en.wikiquote.org: https://en.wikiquote.org/