Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 20

🤓📌Валют арилжаанд татвар ногдуулах санал гаргаж байсан Америкийн эдийн засагч, Жеймс Тобин гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Жеймс Тобин (James Tobin)
Төрсөн огноо: 1918.03.05
Нас барсан огноо: 2002.03.11
Нобелийн шагнал хүртсэн он: 1981.12.10
Судалгааны талбар: Неокейнс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: “Санхүүгийн зах зээлийн байдал, түүний ажил эрхлэлт ба инфляцид үзүүлэх нөлөө” судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн.

Эрдэм мэдлэг нь бидэнд эвлүүлж, тааруулж тохируулдаг оньс мэт бодит амьдрал дээрх асуудал, ээдрээтэй үйл явдлуудыг ойлгож шийдвэрлэхэд, ахиц гаргахад тусалдаг. Харин эрдэмтэн хүний хамгийн чухал асуудал бол ямар асуудлууд дээр ажиллах ёстой вэ гэдэгт байна.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Санхүүгийн зах зээлийн онол болон хэрэглээ ба хөрөнгө оруулалтын шийдвэр, үйлдвэрлэл, ажил эрхлэлт, үнэ тэдгээрийн хамаарлыг тодорхойлсон байна. Түүний гол судалгаа болох богцны сонголтын онол нь өрх гэр ба пүүсүүд хөрөнгөө ямар бүтэцтэй байлгаж буйг тодорхойлдог. Тобин энэ санааг санхүүгийн ба бодит хөрөнгийн ерөнхий тэнцвэрийн онолдоо хөгжүүлж санхүүгийн болон бодит зах зээлийн хоорондын харилцан үйлчлэлийг шинжилсэн. Уг шинжилгээнд санхүүгийн зах зээл дээрх өөрчлөлт хөдөлгөөн ямар механизмаар дамжин өрх гэр, пүүсийн шийдвэрт нөлөөлдгийг судалжээ. Тобины энэ ажил эдийн засгийн онол дахь бодит ба санхүүгийн нөхцөлүүдийг нэгтгэн үзэх чухал нээлт болсон юм.

Туршлага: Жеймс Тобин нь Нобелийн шагналт эдийн засагч ба Неокейнс сургуулийн гол төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр АНУ-ын эдийн засагч ба Йелийн их сургуулийн профессор, мөн тухайн үедээ ерөнхийлөгч Кеннедигийн эдийн засгийн зөвлөх хорооны гишүүн, Холбооны нөөцийн сангийн захирагчдын зөвлөл байсан юм. Тобиний макро эдийн засгийн судалгаанууд нь дан ганц түүний эдийн засагт оруулсан хувь нэмэр биш юм. 
Түүний олон нийтийн сонирхолд тэтгэлэг олгох үйл нь үе үеийн оюутан залууст урам зориг өгч тэднийг амжилт гаргахад ихээхэн нөлөөлсөн билээ. (Тобин төсөл)

Эх сурвалж: 
Tobin, James, The Nobel Prize-ийн ярилцлага. James Tobin – Biographical Retrieved from: https://www.nobelprize.org/…/1981/tobin/biographical/
Wikipedia. James Tobin. https://en.wikipedia.org/wiki/James_Tobin.
огноо байхгүй. “James Tobin.” The Library of Economics and Liberty. Retrieved from: https://www.econlib.org/library/Enc/bios/Tobin.html