Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 14
“Гадаад худалдааны экономикс”-оор мэргэшсэн Жеймс Эдвард Мийд гэж хэн байв?
Нэр: Жеймс Эдвард Мийд (James E. Meade)
Төрсөн огноо: 1907 оны 6-р сарын 23
Нас барсан огноо: 1995 оны 12-р сарын 22
Нобелийн шагнал хүртсэн он: 1977 он
Судалгааны талбар: Гадаад худалдааны экономикс
Эдийн засгийн сургууль: Неоклассик
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 1977 оны Нобелийн шагналыг Бертил Охлин-тэй хамт “Олон улсын худалдааны онол, олон улсын капиталын хөдөлгөөний онол”-д оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн хүртсэн байдаг.
Миний эдийн засгийн сонирхол бол эдийн засгийн онолын нэгдмэл байдал, онолын янз бүрийн салбаруудын харилцан хамаарал болоод эдийн засгийн бодлогыг боловсруулахад тэдгээрийн харилцан хамаарлыг судлах юм.
Жеймс Эдвард Мийд
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний олон улсын болон бүс нутаг хоорондын худалдааны талаар хийсэн агуу бүтээл нь хүчин зүйлийн нийлүүлэлт, бүтээгдэхүүн, хүчин зүйлийн хөдөлгөөний зардал, үнийн харилцаа, бүтээгдэхүүний бодит олон улсын худалдаа, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, капиталын урсгалын хоорондын харилцааны цогцолборуудын талаарх шинэ ойлголтыг нээж өгсөн юм.
Эх сурвалж:
James E.Meade Prize Lecture. (1977, 12 8). Retrieved from The Nobel Prize: https://www.nobelprize.org/…/econom…/1977/meade/lecture/
James Edward Meade. (n.d.). Retrieved from The Library of Economics and Liberty: https://www.econlib.org/library/Enc/bios/Meade.html
James Meade Quotes. (n.d.). Retrieved from BrainyQuote: https://www.brainyquote.com/authors/james-meade-quotes