Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 22

🧐📣🤓 Ерөнхий тэнцвэрийн онолыг хөгжүүлсэн Жерард Дебреу гэж хэн байв? 📌🔎

Нэр: Жерард Дебреу (Gerard Debreu)
Төрсөн огноо: 1921 оны 7 сарын 4
Нас барсан огноо: 2004 оны 12 сарын 31
Нобелийн шагнал хүртсэн он: 1983 он

Судалгааны талбар: Эконометрик, ерөнхий тэнцвэр
Эдийн засгийн сургууль: Вальрасын экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн онолд шинэлэг аналитик аргуудыг нэвтрүүлсний төлөө, мөн ерөнхий тэнцвэрийн онолыг хөгжүүлсний төлөө 1983 онд Нобелийн шагнал олгожээ.

Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн математик загвартай анх учирмагмаа л насан туршдаа уг талбарт өөрийгөө зориулна гэж шийдсэн.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тодорхойгүй бус байдлын ойлголтыг эдийн засагт ашиглаж, үүнийг детерминистик загварт хэрхэн оруулж болохыг баталж харуулсан байдаг.

Туршлага
– Тэрээр 1945 онд математикийн шалгалтад амжилттай тэнцэж, цаашлаад Вальрасын ерөнхий тэнцвэрийн онолыг сонирхож эхэлжээ. Ийнхүү 2 жилийн дараа гэхэд математикаас эдийн засгийн салбар луу шилжиж, 1950 оноос Чикагогийн их сургуульд багшилсан байдаг.
– 1955 онд Йелийн их сургуульд, 1960 онд Стэнфордын судалгааны төвд, 1962 онд Калифорнийн их сургуульд тус тус багшилж байжээ. 
– 1990 оноос Америкийн эдийн засгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: “Үнэ цэнийн онол: Эдийн засгийн тэнцвэрт байдлын аксиоматик анализ” хэмээх ном нь математикийн экономиксийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг юм.

Эх сурвалж:
BrainyQuote. Gerard Debreu quotes. Retrieved from www.brainyquote.com:https://www.brainyquote.com/
Wikipedia. Gérard Debreu. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/