Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 37

🤓🎲Тоглоомын онолыг үндэслэгч, Жон Нэш гэж хэн байв? 🤔🔎🎲

Нэр: Жон Нэш (John F.Nash Jr.)
Төрсөн огноо: 1928 оны 6 сарын 13
Нас барсан огноо: 2015 оны 5 сарын 23
Нобелийн шагнал хүртсэн он: 1994 он
Судалгааны талбар: Математик

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Хамтын бус тоглоомын онолын тэнцвэрт байдлыг анхлан судалж, шинжилсний төлөө 1994 онд эдийн засагч Джон Харсаньи, Рейнхард Селтэн нартай хамт Нобелийн шагнал олгожээ.

Тооны мэдрэмжтэй байхын тулд заавал математикч байх албагүй.

Жон Нэш (John F.Nash Jr.)

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр тоглоомын онол, дифференциал геометр, хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл зэрэг эдийн засаг болон математикт өргөн хэрэглэгддэг аргуудыг үндэслэсэн юм.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: 1952 онд Нэш эмнэлэгт хэвтэж байхдаа Элеонора хэмээх сувилагч бүсгүйтэй танилцаж, гэр бүл болсон байдаг. Удалгүй Элеонора жирэмсэн болсноо Нэшд хэлэхэд тэрээр гэрлэлтээ цуцлуулж, эхнэр, хүү 2-оо хаясан байна.
1957 онд Алисиа Ларде Лопес-Харрисон гэх эмэгтэйтэй дахин гэрлэж, 1 хүүтэй болсон байдаг.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Тэрээр 1959 оноос эхлэн сэтгэцийн өвчтэй болж, хий юм харах болсон байдаг. 1970-аад оноос хойш эрүүл мэндийн нөхцөл байдал нь бага багаар дээрдсэн ба Жон Нэшийн амьдралын талаар “Beautiful mind” хэмээх киног бүтээсэн байна.

Бусад: Жон Нэш нь “Нобелийн шагнал” болон “Эдийн засгийн шинжлэх ухаан ба Абелийн шагнал”-ыг хоёуланг нь хүртсэн цорын ганц хүн юм. Тэрээр Абелийн шагнал аваад гэр лүүгээ таксигаар харихаар шийдсэн байна. Харамсалтай нь таксины жолооч хяналтаа алдан осол хийж, Жон Нэш эхнэрийн хамт хамгаалалтын бүс зүүгээгүйн улмаас нас барсан юм.

Эх сурвалж:
The Nobel prize. (n.d.). John F.Nash Jr. Retrieved from  www.nobelprize.org:https://www.nobelprize.org/…/economic…/1994/nash/facts/
Wikipedia. (n.d.). John Forbes Nash Jr. Retrieved from  en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/John_Forbes_Nash_Jr.
Wikiquote. (n.d.). John Forbes Nash, Jr. Retrieved from  en.wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/John_Forbes_Nash,_Jr.