Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 6

🔎🧐Бидний мэдэх Хиксийн эрэлтийн муруйн эзэн Жон Ричард Хикс гэж хэн байв?📌👀📊

Нэр: Жон Ричард Хикс (John Richard Hicks)
Төрсөн огноо: 1904 оны 4 сарын 8
Нас барсан огноо: 1989 оны 5 сарын 20
Нобелийн шагнал авсан огноо: 1972 он

Судалгааны талбар: Хөдөлмөрийн экономикс
Эдийн засгийн сургууль: Хуучинсаг кейнсийн сургууль
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн ерөнхий тэнцвэр болон ханамжийн онолд оруулсан хувь нэмрээрээ 1972 онд нобелийн шагнал хүртсэн.

Монополийн хамгийн том ашиг нь нам гүм амьдрал юм.

Жон Ричард Хикс

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Хиксийн анхны ном болох “Цалингийн онол” нь өрсөлдөөнт болон зохицуулалттай хөдөлмөрийн зах зээл дээр цалин хөлсийг тодорхойлох микро эдийн засгийн аргыг боловсруулсан ба хэдэн арваны турш хөдөлмөрийн экономиксийн стандарт сурах бичиг байсан. Хикс нь ханамж болон үнийн онолыг өөрийн Хиксийн эрэлтийн муруй, орлого ба орлуулалтын нөлөөгөөр нэг шат ахиулсан ба түүний ханамж ба үнийн загвар нь одоо ч ашиглагддаг. Түүний IS-LM загвар нь Кейнсийн бүрэн бус ажил эрхлэлттэй үе дэх эдийн засгийн тэнцвэрийн онолын албан ёсны тайлбар болсон бөгөөд макро эдийн засгийг тогтворжуулах бодлого, түүнчлэн эдийн засгийн хэлбэлзлийг үнэлэхэд ашиглагддаг.

Туршлага: 1926-1935 онуудад Хикс Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд лекц уншиж, хөдөлмөрийн эдийн засаг дахь ихэнх судалгааны ажлаа эхлүүлжээ. 1935-1938 онд тэрээр Кембриджид лекц уншиж байсан бөгөөд Гонвилл ба Кайус коллежийн хамтран ажиллагч байх хугацаандаа “Үнэ цэн ба Капитал” номынхоо ихэнх хэсгийг бичиж байжээ. 1938-1946 оны хооронд Манчестерийн их сургуулийн профессор байх хугацаандаа ханамжийн экономиксийнхоо гол ажлуудаа гүйцэтгэсэн. 1946 онд Оксфордын их сургуульдаа буцаж ирэн Наффилд коллежийн судалгааны баг, улс төрийн эдийн засгийн Драммонд профессор гэх газруудад судалгаа, шинжилгээний ажил хийж байсан.

Бусад: Хикс 1973 онд Лондонгийн эдийн засаг ба улс төрийн номын санд Нобелийн шагналаа хандивласан.

Эх сурвалж:
Investopedia. (2019, October 1). John R. Hicks. Retrieved from Investopedia: https://www.investopedia.com/terms/j/john-r-hicks.asp
Nobelprize. (2021, February 16). John R. Hicks Biographical. Retrieved from Nobelprize: https://www.nobelprize.org/…/econom…/1972/hicks/lecture/
Wikipedia. (2021, February 7). John Hicks. Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/John_Hicks