Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 21

🤓📌Засгийн газрын зохицуулалтын үр нөлөөг нарийвчлан судалсан Америкийн эдийн засагч, Жорж Жозеф Стиглер гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Жорж Жозеф Стиглер (George J.Stigler)
Төрсөн огноо: 1911 оны 1-р сарын 17
Нас барсан огноо: 1991 оны 12-р сарын 1
Нобелийн шагнал хүртсэн он: 1982 он
Судалгааны талбар: Зах зээлийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Жорж Стиглер 1982 онд “аж үйлдвэрийн бүтэц, зах зээлийн үйл ажиллагаа болон олон нийтийн зохицуулалтын шалтгаан, үр дагаврыг судалсныхааа төлөө ” Алфред Нобелийн дурсгалд зориулсан шагналыг эдийн засгийн төрлөөр хүртэж байжээ.

Математик нь будлиантай санаануудыг илэрхийлэх тэмдэггүй байдаг.
Онолыг маш чухал нотолгоонууд үгүйсгэдэггүй: онолыг давахын тулд онол хэрэгтэй.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: 
Зах зээлийн үйл явц ба аж үйлдвэрийн бүтэц: Түүний үндсэн зорилго нь эрэлт, нийлүүлэлтийн хоорондын хамаарал ба үйлдвэрлэгчийн болон өрхүүдийн оновчтой сонголтын зан төлөвийн талаарх онолын үндсэн таамаглалуудын хүрээнд зах зээлийн ба бүтцийн хөгжлийн онцлог шинж чанаруудын талаарх тайлбарууд байсан. Зах зээлийн үйл явц дахь мэдээллийн үүргийн талаар Стиглерийн судалгаануудад тусгагддаг. Уламжлалт онолын дагуу, оновчлол болон зах зээлийн үйл явцын үр дүнд бүх бараа бүх газар ижил тээврийн зардалтай, ижил үнэтэйгээр зарагддаг байх ёстой. Гэвч бодит байдалд ихэнх зах зээлд үнэ ялгаатай байгаа нь ажиглагддаг. Стиглер хэрэв бараа бүтээгдэхүүн, үнийн талаарх мэдээллийг хайх зардлыг үйлдвэрлэлийн болон тээврийн зардлын загварт оролцуулсан тохиолдолд ийм байх боломжтой гэдгийг харуулсан.
Олон нийтийн зохицуулалтын шалтгаан ба үр дүн: Стиглерийн үр дүнгээс харахад хууль тогтоомж нь зах зээлд оролцогчдын оновчлох зан төлөвийн гадагш урсгал байж болно. Энэ хэрээр хууль тогтоомж нь эдийн засагт хөндлөнгөөс нөлөөлдөг “гадны” хүч байхаа больж, харин өөрөө эдийн засгийн системийн “эндоген” хэсэг болж хувирдаг.

Эх сурвалж: 
National Academy Of Science. (1999). George Joseph Stigler. Retrieved from http://nasonline.org/…/memoir-pdfs/stigler-george.pdf
The Nobel Prize. (n.d.). George J.Stigler . Retrieved from The Nobel Prize: https://www.nobelprize.org/…/econom…/1982/stigler/facts/