Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 54

🧐🔎Британийн эдийн засагч, Клайв Грейнджер гэж хэн бэ? 🤔

Нэр: Клайв Грейнджер (Clive Granger)
Төрсөн огноо: 1934.09.04
Нас барсан огноо: 2009.05.27
Нобелийн шагнал хүртсэн он: 2003 он

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс, Эконометрик

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2003 онд хугацааны цуваан өгөгдөлд хийсэн шинжилгээгээрээ Роберт Ф. Энглийн хамтаар Нобелийн шагналыг хүртсэн.

“Ээжид минь багш намайг хэзээ ч амжилтад хүрч чадахгүй гэсэн нь хангалттай хүрэлцээгүй өгөгдөл дээр урт хугацааны урьдчилсан таамаглал гаргахад хэцүү байдгийг харуулсан.”

Клайв Грейнджер

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: 1970 болон 1980-аад онуудад Грейнджер валютын ханш болон инфляци гэх мэт стационар бус хувьсагчдын хоорон дахь хамаарлыг харуулах онол болон аналитик аргыг боловсруулсан. Мөн тэрээр хугацааны цуваан шинжилгээ, таамаглал, статистикийн теоремын тухай олон номууд бичиж байсан.

Эх сурвалж:
BrainyQuote.com. (2021, October 18). Clive Granger Quotes. Retrieved from Brainyquote Website: https://www.brainyquote.com/quotes/clive_granger_737094
Britannica. (2021, August 31). Clive W.J. Granger. Retrieved from Britannica Website: https://www.britannica.com/biography/Clive-Granger
Wikipedia. (2021, August 22). Clive Granger. Retrieved from Wikipedia Website: https://en.wikipedia.org/wiki/Clive_Granger