Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 70

🧐🔎Америкийн эдийн засагч, Кристофер Альберт Симс гэж хэн бэ?🇺🇸🤔

Нэр: Кристофер Альберт Симс /Christopher A. Sims/
Төрсөн огноо: 1942.10.21
Нобелийн шагнал хүртсэн он: 2011

Судалгааны талбар: Макроэкономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Макро эдийн засаг дахь шалтгаан, үр дагаврын талаар эмпирик судалгаа хийсэнд зориулж Нобелийн шагналыг Томас Саржентийн хамтаар хүртсэн байна.

“Тус ажилд хувь нэмрээ оруулсан маш олон хүн байхад Нобелийн шагнал авхаар сонгогдсон хүн бага зэрэг санаа зовдог байхдаа хэмээн би боддог.”

Кристофер Альберт Симс

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Симсийн Нобелийн шагналт бүтээл нь засгийн газрын эдийн засгийн бодлогын өөрчлөлт, газрын тосны үнийн өсөлт, нийт хэрэглээний бууралт зэрэг эдийн засгийн шокын өргөн хүрээний эдийн засагт үзүүлэх нөлөөг судлахад чиглэгдсэн. Симс нь вектор авторегресс хэмээх статистикийн хэрэгсэлд тулгуурлан бусад шок (жишээ нь, инфляцын өсөлтөөс үүдэлтэй үндсэн ханшийн өөрчлөлт) болон бие даасан цочролын үр дүнд үүсэх цочролыг ялгах аргыг боловсруулсан юм. Суурь шок гэж нэрлэгддэг бие даасан шокуудыг дараа нь импульсийн хариу шинжилгээ гэж нэрлэгддэг техникийг ашиглан макро эдийн засгийн янз бүрийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох боломжтой. Түүний арга барилын ач холбогдлын нэг хэсэг нь эдийн засгийн бодлогод оновчтой хүлээгдэж буй болон оновчтой гэнэтийн өөрчлөлтүүдийг тодорхойлох арга хэрэгсэл болсон явдал байв. Өмнө нь хоёр төрлийн өөрчлөлтийг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн үндсэн дээр ялгахад хэцүү байсан бөгөөд үүнийг зарчмын хувьд бодлогын гэнэтийн өөрчлөлт эсвэл бодлогын өөрчлөлтийг хүлээсэн хувийн хэвшлийн зан үйлийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж болно.

Туршлага: Гэнэтийн үйл явдал, эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүд эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? Зээлийн хүүгийн өсөлт, татварын бууралт нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл, ажилгүйдэл, инфляц, хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлж байна вэ? Кристофер Симс бодлого болон эдийн засгийн хоорондын харилцааг судлах аргуудыг боловсруулсан юм. Тухайлбал, нефтийн үнийн өсөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж, төв банкнуудын гол хүүгийн түвшин инфляц, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх аргачлалыг боловсруулжээ.

Эх сурвалж:
THE NOBEL PRIZE. 2011. Christopher A. Sims Facts.  https://www.nobelprize.org/…/economic…/2011/sims/facts/.
Duignan, Brian. Christopher A. Sims.|
https://www.britannica.com/biography/Christopher-A-Sims.
BrainyQuote. Christopher A. Sims Quotes https://www.brainyquote.com/quotes/christopher_a_sims_545827