Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 68

🧐🔎Бүгд Найрамдах Кипр Улсын эдийн засагч, Кристофер Антониу Писсаридес гэж хэн бэ?🤔🇨🇾

Нэр: Кристофер Антониу Писсаридес /Christopher A. Pissarides/
Төрсөн огноо: 1948 оны 2 сарын 20
Нобелийн шагнал хүртсэн он: 2010

Судалгааны талбар: Хөдөлмөрийн эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2010 онд эдийн засагт оролцогч хоёр талын хооронд хамтын ажиллагаа болон хэлэлцээр хийгдэхэд гардаг саад буюу хайлтын үрэлттэй зах зээл дээр хийсэн шинжилгээгээрээ Питер Артур Даймонд болон Дэйл Томас Мортенсены хамт нобелийн шагналыг хүртсэн.

“ОХУ-ын гол сул тал бол уян хатан бус байдал хийгээд эрчим хүчний нөөцөөс хэт хараат явдал юм.”

Кристофер Антониу Писсаридес

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Ажил олгогчид ажилчдаа, ажил хайгч нь ажлын байраа тэр даруй олдоггүй. Хайлтын үйл явц нь цаг хугацаа, нөөц шаарддаг бөгөөд зах зээл дэх саад бэрхшээлийн улмаас үр ашиг багатай байдаг. Кристофер Писсаридес, Дэйл Мортенсен нар эдгээр төрлийн зах зээлийн онолуудыг боловсруулж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгжүүлсэн. Тэдний загварууд нь зохицуулалт, эдийн засгийн бодлого нь ажилгүйдэл, сул ажлын байр, цалин хөлсөнд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарладаг. Эдгээр онолыг орон сууцны зах зээл гэх мэт бусад салбарт ч мөн ашигласан.

Туршлага: Писсаридес Никосия дахь Панкиприйн гимназид боловсрол эзэмшсэн. Тэрээр 1970, 1971 онд Эссексийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр болоод магистрын зэргээ, 1973 онд Лондонгийн Эдийн засгийн сургуульд математикийн эдийн засагч Мичио Моришимагийн удирдлага дор “Төгс бус мэдээлэлтэй зах зээл дэх хувь хүний зан төлөв” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Кембрижийн их сургууль, Лондонгийн эдийн засгийн сургууль, Лондонгийн их сургуулийн коллеж, Английн банк, Эдийн засаг, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эдийн засагчдыг ажиллуулдаг Макро эдийн засгийн төвийн тэргүүн юм.

Эх сурвалж:
Nobelprize. Christopher A. Pissarides. |
https://www.nobelprize.org/…/eco…/2010/pissarides/facts/
Wikipedia. Christopher A. Pissarides. https://en.wikipedia.org/wiki/Christopher_A._Pissarides
Azquotes. Christopher A. Pissarides Quotes.
https://www.azquotes.com/…/85266-Christopher_A_Pissarides