Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 74

🧐🔎Америкийн эдийн засагч, Ларс Петер Хансен гэж хэн байв?🤔

Нэр: Ларс Петер Хансен / Lars Peter Hansen/
Төрсөн огноо: 1952.10.26
Нобелийн шагнал хүртсэн он: 2013

Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Чикагогийн эдийн засгийн сургууль / Шинэ сонгодог сургууль/

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр 2013 онд “Үр ашигт зах зээлийн таамаглал болон хөрөнгийн үнэлгээний эмпирик шинжилгээ” -нд оруулсан хувь нэмрээрээ Юджин Фама, Роберт Шиллерийн хамтаар Нобелийн шагнал хүртжээ.

“Санхүүгийн зохицуулалтаас эхлэн төсвийн хөшүүрэг хүртэлх олон төрлийн бодлогын асуудал байгаа ч шийдвэрлэж буй хүмүүсийн үзэл бодол ихээхэн зөрүүтэй байна. Бид мэдлэгээ дээшлүүлснээр эдгээр хэлэлцүүлгүүдийн чиглэл нарийсч, илүү ухаалаг бодлого боловсруулахад тус дөхөм болох нь эдийн засагч миний итгэл найдвар, хүсэл тэмүүлэл юм.”

Ларс Петер Хансен

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Хансений эдийн засгийн салбарт оруулсан томоохон хувь нэмэр нь эконометрикийн уян хатан загвар болох “Моментийн арга” техникийн хөгжүүлэлт бөгөөд энэ нь хамгийн бага таамаглалаар эдийн засгийн цогц загваруудыг эмпирик өгөгдөлтэй харьцуулан шалгах боломжийг өгдөг байна.

Туршлага: 1974 онд Юта мужийн их сургуульд математик, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр давхар мэргэжил эзэмшин бакалаврын зэрэг хамгаалсан. 1978 онд Миннесотагийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. 1978-1981 оны хооронд Карнеги Меллоны их сургуульд туслах профессороор ажиллаж байгаад 1984 онд Чикагогийн их сургуулийн эдийн засгийн факультетэд элсэж профессороор ажилласан. Дэвид Рокфеллерийн нэр хүндтэй профессороор 2010 онд томилогдсон.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Тэрээр нэрт эдийн засагч Шо-Чие Цянгийн охин Грейс Цянтай гэрлэсэн. Хансен, Цян нар хамтдаа Петер хэмээх нэг хүүтэй. Түүний аав Роджер Гаурт Хансен нь Юта мужийн их сургуулийн захирал, биохимийн профессор байсан.

Эх сурвалж:
BrainyQuote. Lars Peter Hansen quote. Retrieved from BrainyQuote web site: https://www.brainyquote.com/authors/lars-peter-hansen-quotes
Britannica. Lars Peter Hansen. Retrieved from Britannica: 
https://www.britannica.com/biography/Lars-Peter-Hansen
Nobelprize. Retrieved from Nobelprize:
https://www.nobelprize.org/…/econo…/2013/hansen/lecture/