Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 11

📌🤔Шугаман програмчлалыг анхлан боловсруулсан Леонид Виталиевич Канторович гэж хэн байв? 📣🔎🤓

Нэр: Леонид Виталиевич Канторович / Leonid Vitaliyevich Kantorovich /
Төрсөн огноо: 1912 оны 1 сарын 19
Нас барсан огноо: 1986 оны 4 сарын 7
Нобелийн шагнал хүртсэн он: 1975 он

Судалгааны талбар: Математик
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Нөөцийг оновчтой хуваарилахад оруулсан хувь нэмрийнх нь төлөө 1975 онд Нобелийн шагнал олгосон.

Математикийн загварт суурилсан нягтлан бодох бүртгэлийн аргууд, тооцоолол хийх, мэдээллийн өгөгдөл боловсруулахад ашиглагдаж буй компьютерийн хэрэглээ нь хяналтын механизмын зөвхөн нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд нөгөө хэсэг нь хяналтын бүтэц юм.

Леонид Виталиевич Канторович

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр 1938 онд Зөвлөлт Холбоот Улсын “Plywood Trust”-ын лабораторид зөвлөхөөр ажиллаж байхдаа түүхий эдийн хуваарилалтыг хамгийн их байлгах асуудлыг математикийн үүднээс шийдвэрлэх боломжтой гэдгийг олж мэдсэн. Түүний боловсруулсан шугаман техникийг одоо “шугаман програмчлал” гэж нэрлэдэг.

Туршлага: Канторович Ленинградын Улсын Их Сургуульд боловсрол эзэмшиж, 1930 онд 18 насандаа математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1934 онд Ленинградад профессор болж, 1960 он хүртэл энэхүү албан тушаалд ажилласан. Сибирийн салбар дахь математик, эдийн засгийн тэнхимийг удирдаж ажиллахын сацуу 1961-1971 онд ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн, дараа нь Москвагийн Үндэсний эдийн засгийн төлөвлөлтийн хүрээлэнгийн судалгааны лабораторийн эрхлэгчээр ажилласан. Канторович 1965 онд Лениний шагналаар шагнагдаж, 1975 онд Нобелийн шагнал хүртсэн байна.

Эх сурвалж:
Britannica. Nobel Prize. Retrieved from britannica.com:https://www.britannica.com/
Nobelprize. Leonid Vitaliyevich Kantorovich – Biographical. Retrieved from  nobelprize.org:https://www.nobelprize.org/
Wikipedia. (2021, 02 07). Leonid Kantorovich. Retrieved from wikipedia.org:https://en.wikipedia.org/
Wikiquote. (2020, 02 11). Leonid Kantorovich. Retrieved from wikiquote.org:https://en.wikiquote.org/