Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 60

🧐🇵🇱Польш-Америкийн эдийн засагч, математикч Леонид Гурвиц гэж хэн байв?🇺🇸🤔

Нэр: Леонид Гурвиц /Leonid Hurwicz/

Төрсөн огноо: 1917.08.21

Нас барсан огноо: 2008.06.24

Нобелийн шагнал хүртсэн он: 2007

Эдийн засгийн сургууль: Институцийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр механизмын загварын /дизайны/ онолын үндэс суурийг тавьсны төлөө 2007 онд Нобелийн шагналыг Эрик Маскин болон Роджер Майерсоны хамт хүртсэн байна.

“Хууль ёсны зан үйл нь оновчтой, хувийн ашиг сонирхлын зан үйлтэй нийцдэггүй.”

Леонид Гурвиц

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэр бол механизмын загварын /дизайны/ салбарын анхдагч нэгэн билээ. Хамтын шийдвэр гаргалтыг хэрэгжүүлж буй байгууллагуудад дүн шинжилгээ хийх ерөнхий математикийн тогтолцоог боловсруулсан байна. Гурвицийн тодорхойлсончлон механизмын загварын /дизайны/ онол нь худалдан авагч ба худалдагчдын хоорондын мэдлэгийн зөрүүг шийддэг аж. Тохиромжтой нөхцөлд бүх талууд зах зээл дэх барааны үнийн талаар ижил мэдээлэлтэй байдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр мэдээллийн тэгш бус байдал нь худалдан авагчид худалдагч хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойг мэдэхээс сэргийлж, худалдагч худалдан авагчид хэдий хэмжээний төлбөр төлөхийг тогтоох чадварыг хязгаарладаг. Механизмын дизайны “механизм” нь оролцогчид мессежийг төв цэгт илгээдэг тусгай тоглоом бөгөөд тэдгээр мессеж дээр үндэслэн нөөцийн хуваарилалтыг дүрмээр тодорхойлдог. Гурвиц механизмын дизайныг судалсны үр дүнд худалдан авагч, худалдагч хоёрын аль алиных нь зах зээлийн хамгийн үр дүнтэй систем бол давхар дуудлага худалдаа юм гэж дүгнэжээ.

Эх сурвалж:

THE NOBEL PRIZE. Leonid Hurwicz Facts. https://www.nobelprize.org/…/econom…/2007/hurwicz/facts/.

Britannica. Leonid Hurwicz. https://www.britannica.com/biography/Leonid-Hurwicz.

BrainyQuote. Leonid Hurwicz Quotes. https://www.brainyquote.com/quotes/leonid_hurwicz_736972.