Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 72

🧐📌Америкийн математикч, Ллойд Стауэлл Шепли гэж хэн байв?🇺🇸🤔📚

Нэр: Ллойд Стауэлл Шепли /Lloyd S. Shapley/
Төрсөн огноо: 1923 оны 6-р сарын 2-нд төрсөн байна.
Нас барсан огноо: 2016 оны 3-р сарын 12-ны өдөр таалал төгссөн.
Нобелийн шагнал хүртсэн он: 2012

Судалгааны талбар: Математик болон эдийн засаг

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр Элвин Роттой хамтран “Эдийн засгийн тогтвортой хуваарилалтын онол ба зах зээлийн тогтвортой загварын практик” судалгааны ажлаараа 2012 онд Нобелийн шагнал хүртжээ.

“Би амьдралдаа хэзээ ч эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаагүй.”

Ллойд Стауэлл Шепли

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Янз бүрийн тоглогчдыг хэрхэн хамгийн сайн аргаар нэгтгэх вэ гэдэг нь эдийн засгийн гол асуудал юм. 1960 оноос хойш тэрээр тоглоомын онолыг илүү нарийн судлахад зориулжээ. Энэхүү судалгааныхаа ажлаар эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөөнт тэнцвэр зэрэг шинэ санаануудыг гаргасан байдаг.

Туршлага: Ллойд Шепли Массачусетс мужийн Кембридж хотод төрж өссөн бөгөөд аав нь одон орон судлаачаар ажилладаг байсан. Дэлхийн 2-р дайнд оролцсоны улмаас боловсрол нь хэсэг хугацаанд тасалдсан ч тэрээр Харвардийн их сургуульд математикийн чиглэлээр суралцсан. Үүний дараагаар Нью Жерсигийн Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1954 оноос 1981 он хүртэл “Rand” корпорацад ажилласан байна. 1981 оноос Калифорнийн их сургуулийн профессороор томилогдов.

Эх сурвалж:
Lloyd Shapley. Retrieved from Wikipedia: 
https://en.wikipedia.org/wiki/Lloyd_Shapley#Contribution
Lloyd Sharpley Facts. Retrieved from The Nobel Prize:  https://www.nobelprize.org/…/econom…/2012/shapley/facts/
Lloyd Sharpley Quotes. Retrieved from Brainy Quote: 
https://www.brainyquote.com/authors/lloyd-shapley-quotes