Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 19

🤓📌 Пол Самуэлсоны хамгийн анхны докторын шавь Лоуренс Клейн гэж хэн байв? 📌🔎🤔

Нэр: Лоуренс Клейн (Lawrence R.Klein)
Төрсөн огноо: 1920 оны 9 сарын 14
Нас барсан огноо: 2013 оны 10 сарын 20
Нобелийн шагнал хүртсэн он: 1980 он

Судалгааны талбар: Макроэкономикс, эконометрик
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эконометрик загварыг бий болгож, эдийн засгийн хэлбэлзэл болон эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийхэд ашигласны төлөө 1980 онд Нобелийн шагнал олгожээ.

Дан ганц татварыг бууруулж, эсвэл зардлыг нэмэгдүүлэх нь үр ашигтай арга зам биш. Сангийн болон мөнгөний бодлогыг хольж бодлого боловсруулах ёстой ба ингэснээр баланстай болж чаддаг.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Эдийн засгийн болон улс төрийн бодлогууд нь бизнесийн мөчлөгт хэрхэн нөлөөлдгийг харуулах, мөн урьдчилан таамаглах зорилготой эдийн засгийн загварыг бий болгосон нь шинэлэг байжээ. Тэрээр дэлхийн II дайны дараа цэргүүд гэртээ харьж, хэрэглээг нэмэгдүүлснээр эдийн засгийн тэлэлт ажиглагдсан гэсэн таамаглалын эсрэг байр суурьтай байсан ба нөхцөл байдал Клейний боловсруулсан загвараар болсон байдаг. 

Туршлага:
– 1954 онд Коммунист намд элссэнээр АНУ-д ажиллах газаргүй болж, улмаар Их Британи улс руу шилжин суурьшиж, Оксфордын их сургуульд багшилжээ.
– 1958 онд АНУ руу буцан ирж, Пенсильванийн их сургуулийн эдийн засгийн тэнхимд багшилсан байна. 
– 1968 оноос Бенжамин Франклиний эдийн засаг, санхүүгийн зөвлөхөөр ажилласан байдаг.
– 1960-аад оноос эхлэн АНУ-ын богино хугацааны хөгжлийг урьдчилан таамаглах эконометрик загварыг хөгжүүлэхийн тулд “Brookings-SSRC” нэртэй төслийг удирдан ажиллаж байсан юм.
– Мөн тэрээр Эконометрикийн холбоо, Атлантын эдийн засгийн холбоо, Америкийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагуудад ажиллаж байжээ.

Тэрээр MIT-д эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд Нобелийн шагналт эдийн засагч Пол Самуэлсоны хамгийн анхны докторын шавь юм. 

Эх сурвалж:
WIkipedia. Lawrence Klein. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Lawrence_Klein
Wikiquote. Lawrence Klein. Retrieved from en.wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Lawrence_Klein