Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 85

Нэр: Майкл Роберт Кремер/Michael Robert Kremer/
Төрсөн огноо: 1964.11.12
Нобелийн шагнал хүртсэн он: 2019

Судалгааны талбар: Хөгжлийн экономикс, Эрүүл мэндийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2019 онд “дэлхийн ядуурлыг бууруулах шинэлэг туршилтын арга барилыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр”-ээрээ Эстер Дюфло ба Абхиджит Банерджи нарын хамтаар нобелийн шагнал хүртсэн.

“Олон хүмүүс ядууралд санаа зовнидог учир эдийн засагт оролцдог.”

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр Кремерийн Эдийн засгийн хөгжлийн O-Цагирагийн онол гэж нэрлэгддэг ур чадварын уялдуулалтын талаарх алдартай эдийн засгийн онолыг бүтээсэн. Кремер, Банерджи, Дюфло нар хээрийн туршилтын арга барилыг боловсрол, эрүүл мэнд, анагаах ухаан, зээлийн хүртээмж, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон салбарт хэрэгжүүлсэн. 1990-ээд оны дундуур Кремер болон түүний хамтрагчид Кени улсын баруун хэсэгт хээрийн туршилт хийсэн нь сургуулийн сурагчдын муу сурлага (шалгалтын дундаж оноогоор хэмжигддэг) нь сурах бичгийн хомсдол, тэр байтугай өлсгөлөнгөөс шалтгаалаагүй болохыг харуулсан (олон сурагч өглөөний цайгаа уулгүй сургуульдаа явдаг байсан). Массачусетсийн Технологийн Институцийн эдийн засагч, Абдул Латиф Жамелийн Ядуурлын Үйл Ажиллагааны Лабораторийн судлаачийн хувьд Кремер дэлхийн 400 сая гаруй хүнд нөлөөлсөн ядуурлын эсрэг хөтөлбөрүүдийн шинжлэх ухааны үндэслэлийг бий болгоход тусалсан.

Туршлага: Кремер 1985 онд Харвардын Их Сургуульд нийгмийн ухааны чиглэлээр бакалавр, 1992 онд эдийн засгаар докторын зэргээ хамгаалсан. 1993-1999 оны хугацаанд МТИ-д, 1999-2020 оны хугацаанд Харвардын Их Сургуульд багшилж байсан. 2020 оны 9-р сарын 1-нд Чикагогийн Их Сургуульд Кеннет С.Гриффины Эдийн Засгийн Тэнхимд профессороор элссэн.

Бусад : Түүний докторант удирдагч нь Роберт Барро байсан.

Эх сурвалж:
Britannica. (2021, November 8). Michael Kremer. Retrieved from Britannica Web site: https://www.britannica.com/biography/Michael-Kremer
Nobelprize. (2021, December 28). Michael Kremer Facts. Retrieved from Nobelprize Web site: https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2019/kremer/facts/
Wikipedia. (2021, December 8). Michael Kremer. Retrieved from Wikipedia Web site: https://en.wikipedia.org/wiki/Michael_Kremer