Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 30

🤓📌Модильяни-Миллер теорем санаачлагчдын нэг, Америкийн эдийн засагч, Мертон Миллер гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Мертон Миллер (Merton Miller)
Төрсөн огноо: 1923 оны 5 сарын 16
Нас барсан огноо: 2000 оны 6 сарын 3
Нобелийн шагнал хүртсэн он: 1990 он
Судалгааны талбар: Санхүүгийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Өр ба өөрийн хөрөнгийн хамааралгүй байдлыг санал болгосныхоо төлөө 1990 онд Гарри Марковиц болон Уильям Шарп нарын хамтаар Нобелийн шагналыг хүртсэн.

Зах зээлд амжилттай явахын тулд та хэний ч олж авч амжаагүй мэдээллийг олж авах томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Мертон Миллер

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Миллер корпорацын санхүү болон макро эдийн засгийн чиглэлээр цөөн тооны эрдэм шинжилгээний нийтлэл ба судалгааны ажил хийсэн. Түүний хамгийн нөлөө бүхий ажил нь Модильянитай хамтран бүтээсэн Модильяни-Миллер теорем бөгөөд уг теорем компанийн зах зээлийн үнэ цэн нь үндсэндээ хөрөнгө оруулагчдын ирээдүй дэх компанийн ашгийн хүлээлтээс хамаардаг бөгөөд компанийн өр ба өмчийн харьцаа нь бага ач холбогдолтой гэдгийг харуулдаг юм.

Бусад: Миллер нь Чикагогийн их сургуулийн Нобелийн шагналтнууд болох Милтон Фридман, Жорж Стиглер ба Теодер Шулц нартай адил чөлөөт эдийн засгийг идэвхтэй дэмжигч байсан.

Эх сурвалж:
Britannica. (2021, April 13). Merton H. Miller. Retrieved from Britannica: https://www.britannica.com/biography/Merton-Miller
Investopedia. (2021, April 11). Merton Miller. Retrieved from Investopedia: https://www.investopedia.com/terms/m/merton-miller.asp
Nobelprize. (2021, April 13). Merton H. Miller. Retrieved from Nobelprize: https://www.nobelprize.org/…/econo…/1990/miller/lecture/