Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 13

🤓📌 Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медальт Милтон Фридман гэж хэн байв? 🤔🔎🔎

Нэр: Милтон Фридман (Milton Friedman)
Төрсөн огноо: 1912 оны 7 сарын 31
Нас барсан огноо: 2006 оны 11 сарын 16
Нобелийн шагнал хүртсэн он: 1976 он

Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Монетаризм
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Хэрэглээний дүн шинжилгээ, мөнгөний түүх ба онол, тогтворжуулах бодлогын талаар хийсэн судалгааны ажлыг нь үнэлж, 1976 онд Нобелийн шагнал олгожээ.

Инфляци бол хууль тогтоомжгүй татвар юм.

Милтон Фридман

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Улс орны эдийн засаг, инфляцийг гагцхүү мөнгөний нийлүүлэлтээр хянаж болно.

Туршлага:
– 1937 онд Нью Йорк дахь эдийн засгийн судалгааны үндэсний товчоонд ажиллаж байхдаа Симон Кузнецтэй хамт орлогын хуваарилалтын чиглэлээр судалгаа хийж байв.
– 1946 оноос Чикагогийн их сургуулийн эдийн засгийн тэнхимд багшилж эхэлсэн бөгөөд тус сургуульд амьдралынхаа 30 жилийг зориулсан байдаг.
– 1980 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Роналд Рейганы албан бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Милтон Фридман нь эдийн засгийн бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашсан юм. 1988 онд ерөнхийлөгч Рейган түүнийг “Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медал”-иар шагнасан байдаг.

Тухайн хүний амьдралаар бүтээсэн кино, ном зохиол: Түүний бичсэн “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь”, “Дарангуйллын статус” зэрэг номнууд нь олон хэлээр орчуулагдан, сая сая хүнд хүрсэн юм.

Нэмж дурдахад Милтон Фридман ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөг үзэлтэн байв. Тиймээс ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байр сууриа илэрхийлж, тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалдаг байжээ.

Эх сурвалж:
Britannica. Milton Friedman. Retrieved from www.britannica.com:https://www.britannica.com/
Wikipedia. Milton Friedman. Retrieved from en.wikipedia.org:https://en.wikipedia.org/