Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 27

🤓📌Зах зээлийн онол болон нөөцийг үр ашигтай ашиглахад анхдагч хувь нэмэр оруулсан эдийн засагч, Морис Аллаис гэж хэн байв? 🤔🔎

Нэр: Морис Аллаис (Maurice Allais)

Төрсөн огноо: 1911 оны 5-р сарын 31
Нас барсан огноо: 2010 оны 10-р сарын 9
Нобелийн шагнал хүртсэн он: 1988 он

Судалгааны талбар: Макроэкономикс, зан төлөвийн экономикс
Эдийн засгийн сургууль: Кейнсийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Зах зээлийн онол болоод нөөцийг үр ашигтай ашиглахад анхдагч хувь нэмэр оруулсных нь төлөө 1988 онд Нобелын шагнал олгосон байна.

Онцолж хэлсэн эшлэл: Миний хүсэл эрмэлзэл бол амьдралын нөхцөлийг сайжруулах болоод дэлхийн өмнө тулгараад байгаа олон бэрхшээлийг арилгах арга замыг хайж олох юм. Энэ нь намайг эдийг засагт хөтөлсөн билээ. Би үүнийг хүмүүст туслах арга зам гэж харсан

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Эдийн засгийн суурь шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь үндсэндээ эдийн засгийн хамгийн их үр өгөөжтэй байх нөхцөлийг судлах, орлогын хуваарилалтыг харгалзах тодорхойлогч хүчин зүйлийг шинжлэхэд чиглэсэн таван чиглэлээр голчлон төвлөрсөн.
Эх Сурвалж:
Maurice Allais. (2021, 1 19). Retrieved from Wikipedia: https://en.wikipedia.org/wiki/Maurice_Allais
Maurice Allais Biography. (n.d.). Retrieved from The Nobel Prize: https://www.nobelprize.org/…/1988/allais/biographical/