Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 43

🤓🔎Канад-Америкийн эдийн засагч, Мирон Шольс гэж хэн байв? 🤔🔎

Нэр: Мирон Шольс (Myron S.Scholes)
Төрсөн огноо: 1941 оны 7 сарын 1
Нобелийн шагнал хүртсэн он: 1997 он
Судалгааны талбар: Санхүүгийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Деривативын үнэ цэнийг тодорхойлох шинэ арга боловсруулсных нь төлөө эдийн засагч Роберт Мертонтой хамт 1997 онд Нобелийн шагнал олгожээ. Тэдэнтэй хамт судалгааны ажил хийсэн Фишер Блэк 1995 онд нас барсан тул Нобелийн шагналыг тус 2 эрдэмтэн л авсан байдаг.

Хэрэв бүх зүйлийг олон улсын шинж чанартай болгоод байвал эрх чөлөө, шинэ санаа гэх зүйлс устаж үгүй болно.

Мирон Шольс

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Урт хугацааны капиталын менежмент (LTCM) гэж нэрлэгддэг хэджингийн санг хамтран ажиллагч Роберт Мертонтой хамт үүсгэсэн байдаг. Мирон Шольс нь хеджинг, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын багц зэрэг макро эдийн засаг ба тоон шинжилгээнд хамаарах салбаруудад хувь нэмэр оруулдаг юм.

Туршлага: – 1968 онд MIT-ийн менежментийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд оржээ. Энэ үед Фишер Блэк, Роберт Мертон нартай танилцаж, хөрөнгийн үнийн талаар судалгаа хийж байжээ.- 1973 онд Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургууль руу шилжиж, өндөр давтамжтай хөрөнгийн зах зээлийн мэдээллийн санг хөгжүүлж байв.- 1981 оноос эхлэн тэтгэвэрт гарах хүртлээ Стэнфордын их сургуульд багшилсан байна. – Одоогоор тэрээр Stamos Capital Partners-ийн эдийн засгийн зөвлөхүүдийн даргаар ажиллаж байна.

Эх сурвалж:

Brainy Quote. (n.d.). Myron Scholes Quotes. Retrieved from www.brainyquote.com:https://www.brainyquote.com/authors/myron-scholes-quotes

Wikipedia. (n.d.). Myron Scholes. Retrieved from wn.wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Myron_Scholes