Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 77

🧐🔎Англи-Америкийн эдийн засагч, Сэр Ангус Стюарт Дитон гэж хэн бэ?🤔

Нэр: Ноён Ангус Стюарт Дитон / Sir Angus Stewart Deaton /
Төрсөн огноо: 1945.10.19
Нобелийн шагнал хүртсэн он: 2015

Судалгааны талбар: Микроэкономикс, тоглоомын онол

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2015 онд “хэрэглээ, ядуурал болон эдийн засгийн сайн сайхан байдалд хийсэн шинжилгээгээ”-ээ нобелийн шагнал хүртжээ.

“Эдийн засгийн өсөлт нь олон улсын орлогын тэгш бус хуваарилалтын хөдөлгүүр болсон.”

Ноён Ангус Стюарт Дитон

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Дитоны хөгжлийн эдийн засгийн салбарт оруулсан анхны томоохон хувь нэмэр нь хэрэглэгчийн эрэлтийг загварчлах шинэ аргыг боловсруулж, 20-р зууны эхний 70 жилийн хугацаан дахь Нэгдсэн Вант улсын хэрэглэгчийн эрэлт дэх хувьсал өөрчлөлтөд шинжилгээ хийсэн явдал юм. 1980 онд уг ажлаа хамтран зүтгэгч Джон Мюльбауэрийн хамтаар өргөжүүлж, тухайн үеийн загваруудаас илүү бодитой таамаглалд тулгуурласан, тооцоолоход хялбар, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний загварыг гаргаж ирсэн нь хэрэглэгчийн зан төлөвийг эмпирик байдлаар судлахыг хүссэн эдийн засагчдад үлгэр жишээ загвар болсон.

Туршлага: Дитон эдийн засгаар бакалавр(1967), магистр(1971), доктор(1974)-ын зэргээ Кембриджийн их сургуульд хамгаалсан. 1976 онд Бристолийн их сургуульд эконометрикийн профессороор орсон ч 1983 онд Принстоны их сургуульд ажиллахаар гарсан. Тэрээр одоо Принстоний Дуайт Д.Эйзенхауэрийн олон улсын харилцаа ба эдийн засгийн тэнхимийн профессор юм. Эконометрикийн нийгэмлэгээс олгодог анхны Фришийн медалийн эзэн болсон. 2007 онд Америкийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгч болж байсан.

Эх сурвалж:
Britannica. Angus Deaton. Retrieved from Britannica Web site:  https://www.britannica.com/biography/Angus-S-Deaton
Goodreads. The Great Escape Quotes. Retrieved from Goodreads Web site:  https://www.goodreads.com/…/25154203-the-great-escape…
Hotchkiss, M. Angus Deaton receives Nobel Prize in economics. Retrieved from Princeton Web site: 
https://www.princeton.edu/…/angus-deaton-receives-nobel…
Nobelprize. Angus Deaton facts. Retrieved from Nobelprize Web site:  https://www.nobelprize.org/…/economi…/2015/deaton/facts/
Wikipedia. Angus Deaton. Retrieved from Wikipedia Web site:  https://en.wikipedia.org/wiki/Angus_Deaton