Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 65

🧐🔎Америкийн эдийн засагч, Оливер Итон Уильямсон гэж хэн байв?🤔

Нэр: Оливер Итон Уильямсон /Oliver E. Williamson/
Төрсөн огноо: 1932 оны 9-р сарын 27
Нас барсан огноо: 2020 оны 5-р сарын 21
Нобелийн шагнал хүртсэн он: 2009

Судалгааны талбар: Микроэкономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ институцийн эдийн засгийн сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр 2009 онд өөрийн эдийн засгийн засаглал тэр дундаа пүүсийн хил хязгаарт хийсэн дүн шинжилгээгээрээ Нобелийн шагнал хүртсэн байна.

“Миний хуульч болох хүсэл маань намайг математик, шинжлэх ухаанд илүү татагдаж инженер болох тухай ярьж эхэлснээр өөрчлөгдсөн.”

Оливер Итон Уильямсон

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний судалгааны гол санаа нь эдийн засгийн янз бүрийн хэлцлүүд яагаад зарим нь пүүсүүдийн дотор харин бусад ижил төстэй хэлцлүүд пүүсүүдийн хооронд буюу зах зээл дээр явагддаг тухай ойлголтыг үндэслэсэн. Тус онол нь байгууллага дотроо шийдвэр гаргах эрх мэдлийг хэзээ удирдах, хэзээ шийдвэрийг зах зээлд даатгах ёстойг тодорхойлдог.

Эх сурвалж:
Oliver E. Williamson. Retrieved from The Nobel Prize: https://www.nobelprize.org/…/eco…/2009/williamson/facts/
Oliver E.Williamson. Retrieved from Britannica: 
https://www.britannica.com/biography/Oliver-E-Williamson
Oliver E.Williamson Quotes. Retrieved from Brainy Quote: https://www.brainyquote.com/…/oliver_e_williamson_736198