Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 78

🧐🔎Англи-Америкийн эдийн засагч, Оливер Саймон Д’Арси Харт гэж хэн бэ?🤔

Нэр: Оливер Харт /Oliver Simon D’Arcy Hart/
Төрсөн огноо: 1948 оны 12 сарын 8 өдөр төрсөн.
Нобелийн шагнал хүртсэн он: 2016

Судалгааны талбар: Хуулийн эдийн засгийн шинжилгээ

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Оливер Харт нь Бенгт Роберт Хольмстрёмтын хамтаар “Гэрээний онолд оруулсан хувь нэмэр”-ээрээ нобелийн шагнал хүртсэн.

“Эдийн засаг бол хүмүүсийн боддогоос илүү хүчтэй зүйл гэдгийг би мэдсэн.”

Оливер Харт

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг хариуцлагыг бүх боломжит тохиолдолд бүрэн тусгаагүй байдаг(бүх боломжит нөхцөл байдлыг таамаглах боломжгүй байдаг учир) “бүрэн бус гэрээ”-н дээр хийсэн Оливер Хартын шинэлэг судалгаа нь альтернатив анхны гэрээн загварт чухал ач холбогдолтой нөлөө үзүүлсэн. Бүрэн бус гэрээний талаар олж авсан Хартын мэдлэг нь бизнесийн өмчлөл, хяналтад шинэ гэрэл тусгаж, эдийн засаг, улс төр, хуулийн хэд хэдэн салбарт асар том нөлөөг үзүүлсэн. Мөн түүний судалгааны ажил нь төрийн тодорхой үйлчилгээг хувийн хэвшлийнхний гэрээгээр хийх үү? эсвэл засгийн газар удирдах уу? гэсэн асуултад оновчтой хариулт өгөхөд тус болдог.

Туршлага: Тэрээр 1969 онд Кембридж Кингс коллежид математикийн чиглэлээр бакалаврын зэргээ дүүргэсэн. 1972 онд Уориксийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр,1974 онд Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Оливер Харт нь Эссексийн Их Сургуульд Эдийн Засгийн Ухааны багшаар, үүний дараагаар Лондонгийн Эдийн Засгийн Сургуульд профессороор ажиллаж байжээ. 1984 онд тэрээр Массачусетсийн Технологийн Их Сургуульд, 1993 оноос Харвардын Их Сургуульд багшилжээ. Тэрээр 1997 онд Эдийн засгийн ухааны анхны Эндрю Э.Фюрер профессор болсон бөгөөд 2000-2003 онд Харвардын эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Харт нь Америкийн Урлаг Шинжлэх Ухааны Академи, Эконометрикийн Нийгэмлэг, Америкийн Санхүүгийн Нийгэмлэгийн гишүүн, Британийн Академийн эрхлэгч, Үндэсний Шинжлэх Ухааны Академийн бүрэн эрхт гишүүн юм. Тэрээр Америкийн Хууль, Эрх Зүй, Эдийн Засгийн Холбоон ерөнхийлөгч, Америкийн Эдийн Засгийн Холбоон дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн хүндэт зэрэгтэй.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Түүний эцэг эх хоёулаа еврей хүмүүс байсан бөгөөд аав нь анагаах ухааны судлаач Филип Д’Арси Харт, ээж нь эмэгтэйчүүдийн эмч Рут Майер байв. Түүний эцэг нь Монтагугийн гэр бүлийн гишүүн байсан бөгөөд Оливерын элэнц өвөө нь 1-р барон Свейтлинг Самуэл Монтагу байжээ. Тэрээр Харвардын уран зохиолын профессор, хоёр дахь үеийн Холокостын тухай номын зохиолч Рита Б.Голдбергтэй гэрлэсэн ба одоогоор тэд хоёр хүү, хоёр ач хүүтэй.”

Эх сурвалж:
Britannica. Oliver Hart. Retrieved from Britannica Web site:
https://www.britannica.com/biography/Oliver-Hart
Harvard University. Oliver Hart. Retrieved from Harvard University Web site:  https://scholar.harvard.edu/hart/home
The Nobel Prize. Oliver Hart Banquet Speech. Retrieved from The Nobel Prize Web site:  https://www.nobelprize.org/…/econo…/2016/hart/speech/….
Wikipedia. Oliver Hart. Retrieved from Wikipedia: 
https://en.wikipedia.org/wiki/Oliver_Hart_(economist)