Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 66

🧐🔎Америкийн эдийн засагч, Питер Артур Даймонд гэж хэн бэ?🤔🇺🇸

Нэр: Питер Артур Даймонд /Peter Arthur Diamond/
Төрсөн огноо: 1940 оны 04 сарын 29
Нобелийн шагнал хүртсэн он: 2010

Судалгааны талбар: Улс төрийн эдийн засаг, Зан төлөвийн экономикс, Нийгмийн сайн сайхан байдлын экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2010 онд эдийн засагт оролцогч хоёр талын хооронд хамтын ажиллагаа болон хэлэлцээр хийгдэхэд гардаг саад буюу хайлтын үрэлттэй зах зээл дээр хийсэн шинжилгээгээрээ Дэйл Мортенсен болон Кристофер Писсаридес нартай хамт нобелийн шагналыг хүртсэн.

“Ямар нэг амжилтын өчигдөр нь галзуу санаа юм.”

Питер Артур Даймонд

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Даймонд анх үндэсний өрийн эдийн засгийн үр дагавар дээр хийсэн судалгааны ажлаараа анхаарал татаж эхэлжээ. Тэрээр худалдан авагчид буюу хайгчдыг тохиромжтой нөхцөл байдлыг олоход саад учруулах гадаад хүчин зүйлсийг тодорхойлсноороо нобелийн шагнал авсан. Түүний онолууд нь зах зээлд оролцогчид нь мэдээллээр сайн хангагдсан ба бие биенээ нэгэн зэрэг зардалгүйгээр олдог рационал байдал бүхий сонгодог онолд том сорилт болсон.

Туршлага: Даймонд 1960 онд Иэлийн их сургуульд математикаар бакалаврын зэргээ, 1963 онд Массачусетсийн Технологийн Институцид эдийн засгаар докторын зэргээ хамгаалжээ. 1966 он хүртэл МТИ-д ирэх хугацаандаа Берклийн их сургуульд туслах профессороор ажиллаж байсан ба 1970 онд МТИ-ийн үндсэн профессор болжээ. Тэрээр 1991 оноос хойш Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Товчоонд судалгааны ажилтнаар ажиллажээ.

Бусад: Түүний нэр 2010-2011 оны хугацаанд Холбооны Нөөцийн Зөвлөлд 3 удаа нэр дэвшсэн ч Сенатын Бүгд Найрамдахчуудын эсэргүүцлээр нэрээ татсан байдаг.

Эх сурвалж:
Britannica. Peter A. Diamond. Retrieved from Britannica Web site:  https://www.britannica.com/biography/Peter-Diamond
Nobelprize. Peter A. Diamond. Retrieved from Nobelprize Web site:  https://www.nobelprize.org/…/econom…/2010/diamond/facts/
Wikipedia. Peter Diamond. Retrieved from Wikipedia Web site: https://en.wikipedia.org/wiki/Peter_Diamond