Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 63

🧐🔎Америкийн эдийн засагч, Пол Кругман гэж хэн бэ?🤔

Нэр: Пол Кругман /Paul Krugman/
Төрсөн огноо: 1953 оны 2 сарын 28
Нобелийн шагнал хүртсэн он: 2007

Судалгааны талбар: Олон улсын экономикс, макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнсийн экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Худалдааны хэв маяг, эдийн засгийн үйл ажиллагааны байршилд дүн шинжилгээ хийснийх нь төлөө 2008 онд нобелийн шагнал олгосон.

“Улс төр хэн эрх мэдэлтэйг нь л тодорхойлдог болохоос хэн үнэн болохыг нь тодорхойлдоггүй.”

Пол Кругман

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Өмнө нь ялгаатай байсан судалгааны салбаруудыг шинэ олон улсын худалдаа болоод эдийн засгийн газарзүйн судалгаанд нэгтгэсэн.

Туршлага: 1974 онд Кругман Йелийн их сургуулийн эдийн засгийн тэнхимд бакалаврын зэрэг хүртсэн бөгөөд тэрээр Үндэсний гавьяат эрдэмтэн байв. Дараа нь Массачусетсийн Технологийн Их Сургуульд (MIT) эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1977 онд тэрээр “Уян хатан ханшийн тухай эсээ” нэртэй диссертацын ажлаа гурван жилийн дотор амжилттайгаар хамгаалжээ. MIT-д байхдаа тэрээр 1976 оны зун Португалийн Төв банкинд гурван сарын турш ажиллахаар илгээгдсэн MIT – ийн оюутнуудын нэг хэсэг байв.

Эх сурвалж:
Nobelprize. Paul Krugman. 
nobelprize.org:https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2008/krugman/biographical/
Wikipedia. Paul Krugman. 
wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Paul_Krugman