Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 82

🧐🔎Америкийн эдийн засагч, Пол Майкл Ромер гэж хэн бэ?🤔

Нэр: Пол Майкл Ромер /Paul Michael Romer/
Төрсөн огноо: 1955 оны 11 сарын 06
Нобелийн шагнал хүртсэн он: 2018

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2018 онд “дотоод өсөлтийн онолын чиглэлээр хийсэн ажил”-аараа Уильям Нордхаусын хамтаар нобелийн шагнал хүртсэн.

“Өсөлт нь зөвхөн илүү их хоол хийхээс гадна илүү сайн жороос үүдэлтэй байдаг.”

Пол Майкл Ромер

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: 1980-аад оны эхээр Ромер эдийн засгийн хөдөлгөгч хүч болох технологийн инновацийг шинжлэх ухааны бие даасан ололт, амжилтын экзоген (гадаад) үр дүн гэхээсээ илүү зах зээлийн эдийн засгийн эндоген (дотоод) бүтээгдэхүүн болгон судалсан. Түүний энэхүү ажил нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог технологийн дэвшлийг хүний эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд бий болгох арга замыг гэрэлтүүлж, тогтвортой өсөлтийг хангахын тулд судалгаа ба хөгжүүлэлтэд хийх хөрөнгө оруулалт, нарийн боловсруулсан оюуны өмчийн хууль хэлбэрээр засгийн газрын оролцоо шаардлагатай байдгийг харуулсан.

Туршлага: Ромер 1977 онд физик ба математикаар бакалавр, 1983 онд эдийн засгаар докторын зэргээ Чикагогийн Их Сургуульд хамгаалсан. Үүний дараа тэрээр Рочестерийн Их Сургууль, Чикагогийн Их Сургууль, Беркли дэх Калифорнийн Их Сургууль, Стэнфордын Их Сургуулийн Бизнесийн Дээд Сургууль, Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн Бизнесийн Сургуульд багшилжээ. 2016-2018 оны хугацаанд Дэлхийн Банканд ахлах эдийн засагчаар ажилласан.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Түүний аав Рой Ромер нь Колорада мужийн амбан захирагч байсан. Тэрээр дөрвөн ах, хоёр эгчтэй ба түүний ах Крис Ромер нь Колорадо мужийн сенат байжээ.

Эх сурвалж:
Britannica. Paul Romer. Retrieved from Britannica Web site: 
https://www.britannica.com/biography/Paul-Romer
Nobelprize. Paul M. Romer. Retrieved from Nobelprize Web site: 
https://www.nobelprize.org/…/economic…/2018/romer/facts/
Wikipedia. Paul Romer. Retrieved from Wikipedia Web site: 
https://en.wikipedia.org/wiki/Paul_Romer