Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 4

📣📣🔎 Орчин үеийн эдийн засгийн эцэг хэмээн нэрлэгддэг байсан Пол Самуэлсон гэж хэн байв? 🤔🤓

Нэр: Пол Самуэлсон / Paul А.Samuelson /
Төрсөн огноо: 1915 оны 5-р сарын 15
Нас барсан огноо : 2009 оны 12-р сарын 13
Нобелийн шагнал авсан он : 1970 он

Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнсийн эдийн засагч
Нобелийн шагнал хүртсэн бүтээл : Статик ба динамик эдийн засгийн онолыг боловсруулж, эдийн засгийн шинжлэх ухаанд дүн шинжилгээ хийх үйл явцыг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсанд Нобелийн шагналыг олгосон байдаг.

Шинжлэх ухаан бол урлаг биш. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан ба урлагийн хооронд «бүтээлч үйл явц» гэх салгаж болохгүй нийтлэг зүйл бий.

Пол Самуэлсон

Туршлага: АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди, Линдон Жонсон нарын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн эдийн засагч Милтон Фридмантай хамт долоо хоног тутмын сонинд ажиллаж, эдийн засгийн сургууль хоорондын эсрэг байр сууриа илэрхийлдэг байжээ. Цаашлаад 1940 оноос эхлэн нас барах хүртлээ MIT сургуульд профессороор ажилласан байна.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл : Самуэлсоны гэр бүлд маш олон алдартай эдийн засагчид байдаг. Тухайлбал, ах Роберт Саммерс, бэр Анита Саммерс, хүргэн Кеннет Саммерс, зээ Ларри Саммерс зэрэг эдийн засагчид бий.

Ном зохиол: Тэрээр Кейнсийн экономиксийн зарчмыг тайлбарласан “Эдийн засаг: Дүн шинжилгээний танилцуулга” хэмээх номыг бичсэн бөгөөд уг ном нь хэвлэгдсэн даруйдаа хамгийн их борлуулалттай номоор шалгарч байжээ.

Эх сурвалж:
• Britannica. (n.d.). Paul Samuelson. Retrieved from britannica: https://www.britannica.com/
• The nobel prize. (n.d.). Paul A.Samuelson: Facts. Retrieved from nobelprize: https://www.nobelprize.org/
• Wikipedia. (n.d.). Paul Samuelson. Retrieved from wikipedia: https://en.wikipedia.org/
• Wikiquote. (n.d.). Paul Samuelson. Retrieved from wikiquote: https://en.wikiquote.org/