Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 38

🔎🎲Алдарт Жон Нэшийн тэнцвэрийг илүү боловсронгуй болгосон Рейнхард Селтен гэж хэн байв?🧐📚

Нэр: Рейнхард Селтен (Reinhard Selten)

Төрсөн огноо: 1930.10.05
Нас барсан огноо: 2016.08.23
Нобелийн шагнал хүртсэн огноо: 1994он

Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Кейнсийн сургууль

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Хамтарсан бус тоглоомуудын онолын тэнцвэрт байдалд анхдагч шинжилгээ хийсэн тул Джон Харсаньи, Жон Нэш нартай хамт Нобелийн шагнал хүртжээ.

“Хэрэв хэн нэгэн залуу гялалзсан, уран нарийн сэтгэмжтэй бол түүнийг жаахан ер бусын байсан ч сонсох болно.”

Рейнхард Селтен (Reinhard Selten)

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Боломжгүй тэнцвэрээс ангижрах замаар динамик стратегийн харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх Нэшийн тэнцвэрийн үзэл баримтлалыг илүү боловсронгуй болгосон байна. Мөн тэрээр боловсруулсан үзэл баримтлалаа олигополийн өрсөлдөөний шинжилгээнд ашиглаж эхэлжээ

Туршлага: Нэшийн янз бүрийн тэнцвэрт байдлын нэг асуудал бол тэдгээр нь үргэлж өвөрмөц байдаггүй явдал юм. Селтен боломжит тэнцвэрийн тоог багасгах, эдийн засгийн хувьд үндэслэлгүй тэнцвэрийг арилгахын тулд илүү хүчтэй нөхцөлүүдийг хэрэгжүүлсэн байна. 1965 онд тэрээр “дэд тоглоомын төгс төгөлдөр байдал” хэмээх ойлголтыг нэвтрүүлсэн ба энэ нь боломжит тэнцвэрийг олж мэдэх гэсэн нэр томьёо юм. Селтен өөрийн Нобелийн намтартаа “Тэр үед би дэд тоглоомын төгс төгөлдөр байдлыг тодорхойлох үүднээс ихэвчлэн иш татдаг гэж сэжиглээгүй” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Дэд тоглоомын төгс төгөлдөр байдлын нэг жишээ бол түүний зохиосон “сүлжээ дэлгүүрийн парадокс” юм.
Түүнийг хязгаарлагдмал оновчлолын салбарт ажилласнаар нь сайн мэддэг бөгөөд туршилтын эдийн засгийг үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Тэрээр Герд Гигерензертэй хамтран “Bounded Rationality: The Adaptive Toolbox” (2001) номыг редакторлаж байжээ. Мөн өргөн дүрслэлтэй тул “Селтений морь” хэмээх жишээ тоглоомыг боловсруулсан түүхтэй.

Эх сурвалж:
The Nobel Prize. Reinhard Selten. Retrieved from:  https://www.nobelprize.org/…/1994/selten/biographical/.
The Library of Economics and Liberty. Reinhard Selten. Retrieved from:  https://www.econlib.org/library/Enc/bios/Selten.html.
Wikipedia. Reinhard Selten. Retrieved from:  https://en.wikipedia.org/wiki/Reinhard_Selten.