Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 23

🤓📌Их Британий эдийн засагч, Ричард Стоун гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Ричард Стоун / Richard Stone /
Төрсөн огноо: 1913 оны 8 сарын 30
Нас барсан огноо: 1991 оны 12 сарын 6
Нобелийн шагнал хүртсэн он: 1984 он
Судалгааны талбар: экономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Үндэсний тооцооллын системийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж эдийн засгийн эмпирик дүн шинжилгээ хийх үндэс суурийг үлэмж сайжруулсан тул 1984 онд Нобелийн шагнал олгосон.  

Эконометрик нь онол, ажиглалтыг зэрэгцүүлэн хөгжүүлэхэд үндэслэсэн эдийн засгийн бодит үзэгдлийн тоон шинжилгээ юм.

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр хөрөнгө оруулалт, засгийн газрын зарцуулалт, хэрэглээг хэмжих анхны статистик арга хэрэгслийг санал болгосон бөгөөд эдгээр загварууд нь үндэсний нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бий болгосон.

Туршлага: Ричард Стоун анх Кембрижийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байсан боловч эдийн засагч Жон Мейнард Кейнсийн нөлөөгөөр 1935 онд эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. Тэрээр 1936 – 1940 онд Лондон дахь брокерийн фирмд ажиллаж байгаад 1940 онд Кейнсийн урилгаар Их Британий засгийн газрын төв статистикийн газарт оржээ. Дэлхийн 2-р дайны дараа тэрээр Кембрижийн шинэ хэрэглээний эдийн засгийн газрын захирлаар томилогдсон. Британий үндэсний орлого, зарлагын анхны албан ёсны тооцоог 1941 онд Stone-ийн аргын дагуу хийжээ.

Эх сурвалж: 
Britannica. (n.d.). Sir Richard Stone. Retrieved from britannica.com:https://www.britannica.com/topic/national-income-accounting
Nobelprize. (n.d.). Richard Stone. Retrieved from nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econom…/1984/stone/lecture/
Wikipedia. (2020, 12 10). https://en.wikipedia.org/wiki/Richard_Stone. Retrieved from wikipedia.org:https://en.wikipedia.org/wiki/Richard_Stone
Wikiquote. (2020, 02 11). Richard Stone. Retrieved from wikiquote.org:https://en.wikiquote.org/wiki/Richard_Stone…