Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 80

🧐🔎Америкийн эдийн засагч, Ричард Талер гэж хэн бэ?🤔

Нэр: Ричард Талер /Richard Thaler/
Төрсөн огноо: 1945 оны 9 сарын 12
Нобелийн шагнал хүртсэн он: 2017

Судалгааны талбар: Зан төлөвийн экономикс, Зан төлөвийн санхүү

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 2017 онд сэтгэл судлал болон бусад нийгмийн шинжлэх ухааны ололтуудыг эдийн засгийн зан төлөвийн судалгаанд ашигладаг микроэкономиксийн салбар болох “зан төлөвийн экономикст оруулсан хувь нэмэр”-ээрээ нобелийн шагнал хүртсэн.

“Эдийн засагч хүн үнэндээ нийгмийн солиотон болоход ойрхон байна. Эдийн засгийн онол рационал гэх тэнэглэлд маш их анхаарал хандуулжээ.”

Ричард Талер

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Талер хувь хүмүүс болон байгууллагуудын гаргаж буй эдийн засгийн шийдвэрт хүний танин мэдэхүйн хязгаарлагдмал байдал, өрөөсгөл хандлага зэрэг бусад сэтгэл зүйн хүчин зүйлс нь хэрхэн системтэйгээр нөлөө үзүүлдэг болохыг судалжээ. Түүний судалгаанууд нь хувь хүн үргэлж хувиа хичээсэн, рационал байдлаар сэтгэдэг гэсэн эдийн засгийн онолын таамаглалыг удаа дараалан няцаасан. Талер хүмүүсийн эдийн засгийн бодит зан төлөв нь рационал нормоос хазайдаг тодорхой арга замуудыг тодорхойлсон нь практик ач холбогдолтой байсан бөгөөд хүмүүсийг зөв шийдвэрт чиглүүлэхэд хандсан далд өдөөлтийг төрийн болон хувийн нийгмийн бодлогуудад оруулснаар илүү үр дүнтэй байж болохыг харуулсан.

Туршлага: 1977-1978 оны хугацаанд түүний судалгааны ажлуудад онолын үндэслэлийг өгсөн Даниэль Канеман ба Амос Тверски нартай Стэнфордийн их сургуульд хамтран ажилласан. Талер 1978-1995 оны хугацаанд Корнеллийн их сургуулийн СК Жонсоны бизнесийн коллежид тэнхимийн гишүүнээр байсан ч түүний судалгааны ажлууд нь олны анхаарлыг татсаны дараа 1995 онд Чикагогийн Их Сургуулийн Бизнесийн Сургууль түүнд санал тавьсан. Тэрээр үүнийг зөвшөөрөн одоог хүртэл ажилласаар байна. 2015 онд Талер Америкийн Эдийн Засгийн Зөвлөлийн ерөнхийлөгч байсан.

Бусад: Экономист сэтгүүлээс түүний “Nudge: Improving Decisions About Health, Wealth, and Happiness” номыг бүх цаг үеийн хамгийн шилдэг номуудын нэг гэж нэрлэсэн.

Эх сурвалж:
Britannica. Richard Thaler. Retrieved from Britannica Web site:  https://www.britannica.com/biography/Richard-Thaler
Goodreads. Nudge quotes. Retrieved from Goodreads Web site:  https://www.goodreads.com/…/quotes/65483.Richard_H_Thaler
Nobelprize. Richard H.Taler facts. Retrieved from Nobelprize Web site:  https://www.nobelprize.org/…/economi…/2017/thaler/facts/
Wikipedia. Nudge (book). Retrieved from Wikipedia Web site:
https://en.wikipedia.org/wiki/Nudge_(book)
Wikipedia. Richard Thaler. Retrieved from Wikipedia Web site:  https://en.wikipedia.org/wiki/Richard_Thaler