Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 75
Америкийн эдийн засагч, Роберт Джеймс Шиллер гэж хэн байв?
Нэр: Роберт Джеймс Шиллер / Robert J. Shiller /
Төрсөн огноо: 1946 оны 3 сарын 29
Нобелийн шагнал хүртсэн он: 2013
Судалгааны талбар: Санхүүгийн эдийн засаг, зан үйлийн санхүү
Эдийн засгийн сургууль: Шинэ Кейнсийн эдийн засаг, зан үйлийн эдийн засаг
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Тэрээр 2013 онд “Үр ашигт зах зээлийн таамаглал болон хөрөнгийн үнэлгээний эмпирик шинжилгээ” -нд оруулсан хувь нэмрээрээ Юджин Фама, Ларс Хансен нарын хамт Нобелийн шагнал хүртжээ.
“Хүний оюун ухааныг төвлөрөх чадвараар нь тодорхойлж болдог.”
Роберт Джеймс Шиллер
Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Ихэнх хүн хувьцааны үнийн өсөлт, бууралт нь эдийн засгийн хөгжлийг илэрхийлдэг хэмээн боддог. 1960-аад онд Евгений Фама хувьцааны үнийн хөдөлгөөнийг богино хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй хэмээн тайлбарласан. Харин 1980-аад оны эхээр Роберт Шиллер хувьцааны үнийг илүү урт хугацаанд, тухайлбал хэд хэдэн жилийн хугацаанд урьдчилан таамаглах боломжтой гэдгийг олж мэдсэн бөгөөд бодит байдал дээр хувьцааны үнэ компанийн ногдол ашгаас ч илүү хэлбэлзэж байсан. Тиймээс Роберт Шиллер зах зээлийг үр ашиггүй хэмээн дүгнэжээ.
Туршлага: Шиллер 1982 оноос хойш Йелийн сургуульд багшилж байгаа бөгөөд өмнө нь Пенсильванийн их сургууль, Миннесотагийн их сургуулийн Вартон сургууль, Лондонгийн Эдийн засгийн сургуульд лекц уншдаг байв. Тэрээр зан үйлийн санхүү, үл хөдлөх хөрөнгө, эрсдэлийн менежмент зэрэг эдийн засгийн сэдвүүдийг сонирхдог бөгөөд Ричард Талерын хамт зан үйлийн санхүүгийн талаарх NBER семинарын хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Эх сурвалж:
Goodreads. Robert J. Shiller > Quotes. goodreads.com:https://www.goodreads.com/…/quotes/57771.Robert_J_Shiller
Nobelprize. Robert J. Shiller.
nobelprize.org:https://www.nobelprize.org/…/econom…/2013/shiller/facts/
Wikipedia.
https://en.wikipedia.org/wiki/Robert_J._Shiller#Career.