Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 39

🧐🤓🎉 Uzawa-Lucas загварыг болон “Лукасын парадокс” онолыг боловсруулсан Роберт Е. Лукас гэж хэн байв? 📍🤓

Нэр: Роберт Е.Лукас (Robert E. Lucas Jr.)
Төрсөн огноо: 1937 оны 9-р сарын 15
Нобелийн шагнал хүртсэн он: 1995 он

Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Неоклассик сургууль
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Макро эдийн загсийн шинжилгээнд оновчтой хүлээлтийн онолыг боловсруулан хэрэгжүүлж, улмаар макро эдийн засгийн дүн шинжилгээг өөрчилж, эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг гүнзгийрүүлснийх нь төлөө 1995 онд Нобелийн шагнал олгожээ.

Ихэнх жимүүд үнэхээр энгийн байж болно.

Роберт Е.Лукас (Robert E. Lucas Jr.)

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Лукас хувь хүмүүс өнгөрсөн туршлага, хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан хувийн эдийн засгийн шийдвэр гаргах замаар үндэсний төсөв, мөнгөний бодлогын төлөвлөсөн үр дүнг нөхөх болно гэж үзсэн.

Туршлага:
– 1955 онд Риузвелтийн ахлах сургуулийг төгссөн. Тэрбээр Вудроу Вилсоны нэрэмжит докторын тэтгэлэгт хамрагдаж, Калифорнийн Их Сургуулийн түүхийн чиглэлээр төгссөн. Беркелид Лукас эдийн засгийн түүхийн дамжаанд сууж, эдийн засгийн онолын дамжааг төгссөн. Үүний эцэст тэрээр эдийн засаг руу шилжихээр шийдсэн бөгөөд үүний тулд түүхийн оюутан байхаас илүүг мэдэх шаардлагатай болсон. 1964 онд Чикаго хотод эргэн ирж докторын зэрэг хамгаалсан.
– Лукас “АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр ба капитал хоорондын орлуулалт” сэдвээр Х.Грегг Льюис болон Дэйл Йоргенсон удирдлаган дор диссертаци бичиж байсан. Тэрээр эдийн засаг бол түүхийн жинхэнэ хөтөч гэдэгт итгэдэг байсан тул өөрийгөө эдийн засагт бүрэн шингээжээ. 1964 онд төгссөнийхөө дараа 1975 он хүртэл Карнеги Меллоны их сургуулийн “Үйлдвэрийн удирдлагын ахлах сургуульд” багшилсан. Үүний дараагаар Чикаго хотод эргэн ирсэн.
– Лукас “Системчлээгүй мөнгөний бодлогоор хүмүүсийг хуурч мэхлэх боломжтой” гэж үзээд нийлүүлэлтийн онолыг сайжруулсан.
– Хүмүүн капиталын хуримтлалын Uzawa-Lucas загварыг боловсруулсан.
– Хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнууд руу яагаад илүү их хөрөнгө урсахгүй байгааг харгалзан үзсэн “Лукасын парадокс” онолыг боловсруулсан.
– Лукас Пол Ромертой хамтран “Эндоген өсөлтийн онол”-ыг боловсруулсан.

Гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээлэл: Дайны дараа түүний аав хөргөлтийн компани болох “Льюис хөргөлт”-д гагнуурчнаар ажилд орсон. Тэрээр гар урлал, дараа нь борлуулалтын инженер, эцэст нь компанийн ерөнхийлөгч болж байсан.

Эх сурвалж:
Brainy Quote. (2021). Retrieved from Gary Becker Quotes:  https://www.brainyquote.com/authors/gary-becker-quotes
Britannica. (2020, 9 11). Biography of Robert E.Lucas. Retrieved from Britannica:  https://www.britannica.com/biography/Robert-E-Lucas-Jr
Robert Lucas Jr Quotes. (2021). Retrieved from QuoteFancy:  https://quotefancy.com/robert-lucas-jr-quotes
The Nobel Prize. (2021). The Nobel Prize. Retrieved from Robert E. Lucas:  https://www.nobelprize.org/…/economic…/1995/lucas/facts/
Wikipedia. (2021, 4 27). Retrieved from Robert E.Lucas:  https://en.wikipedia.org/wiki/Robert_Lucas_Jr