Нобелийн шагналт эдийн засагчид – Цуврал 42

🧐📍 Блэк-Шольсын томьёог тодорхойлсон Роберт К.Мертон гэж хэн байв? 💯🤓

Нэр: Роберт К.Мертон (Robert C.Merton)
Төрсөн огноо: 1944 оны 7 сарын 31
Нобелийн шагнал хүртсэн он: 1997 он

Судалгааны талбар: Санхүүгийн экономикс
Нобелийн шагнал хүртсэн бүтээл: 1997 онд Мирон Шольсын хамт опцион үнэлгээний загвар болох Блэк-Шольсын томьёог гаргаснаар Нобелийн шагналыг хуваан хүртсэн.

“Ямар ч эр хүн түүний сэтгэлгээг юу хэлбэржүүлж байгааг мэддэггүй.”

Роберт К.Мертон

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Түүний судалгаа нь санхүүгийн онолууд болон эдийн засгийн өргөн хүрээг хамарсан ч хамгийн нөлөө бүхий нь опцион үнэлгээний ажил байсан. Блэк-Шольсын томьёо гарахаас өмнө опционууд нь тун тогтворгүй, их эрсдэлийг дагуулдаг байсан ба уг санхүүгийн томоохон алдагдлаас хамгаалах эрсдэлийн урамшууллаар тодорхойлогддог байв. Блэк-Шольсын томьёо нь хувьцааны опционд хөрөнгө оруулахад эрсдэлийн урамшуулал шаардлагагүй байдаг ба ийм шимтгэлийг хувьцааны үнэд аль хэдийн тооцсон байдгийг харуулдаг. Мертон уг томьёог математикийн мэдлэгээ ашиглан моргейж, оюутны зээл гэх мэт олон санхүүгийн ойлголтуудад ашиглан өргөжүүлсэн.

Эх сурвалж:
Britannica. (2021, May 10). Black-Scholes formula. Retrieved from Britannica: https://www.britannica.com/topic/Black-Scholes-formula
Brittanica. (2021, May 10). Robert C. Merton. Retrieved from Brittanica: https://www.britannica.com/biography/Robert-C-Merton
nobelprize. (2021, May 10). Robert C. Merton. Retrieved from nobelprize: https://www.nobelprize.org/…/1997/merton/biographical/