Нобелийн шагналт эдийн засагчид- Цуврал 26

🤓📌Эдийн засгийн өсөлтийн онолыг боловсруулсан Америкийн эдийн засагч, Роберт Солоу гэж хэн байв? 🤔🔎📣

Нэр: Роберт Солоу (Robert Merton Solow)
Төрсөн огноо: 1924.08.23
Нобелийн шагнал хүртсэн он: 1987
Судалгааны талбар: Макроэкономикс
Эдийн засгийн сургууль: Нео-Кейнс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Эдийн засгийн өсөлтийн онолд жинтэй хувь нэмэр оруулсны төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.

“Өсөлтийн онол миний 1956 болон 1957 онд бичсэн өгүүллүүдээс эхлээгүй бөгөөд үүгээр дуусахгүй нь дамжиггүй биз. Энэ нь “Үндэстнүүдийн баялаг”-аар эхэлсэн байж магадгүй ба Адам Смит хүртэл үүнийг эхлүүлсэн анхны хүн биш байж болзошгүй юм.”

Роберт Солоу

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа: Тэрээр ҮНБ, үйлдвэрлэлийн фонд, ажиллах хүчний хамаарлыг илэрхийлсэн “агрегат үйлдвэрлэлийн функц” хэмээх өсөлтийн загварыг үндэслэсэн бөгөөд хожим Солоугийн загвар урт хугацааны эдийн засгийн хөгжлийн судалгааны бие даасан хандлага болсон юм.
Солоугийн өсөлтийн загвар нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг хамгийн энгийн, ерөнхий загвар юм.
Загвар нь үйлдвэрлэлийг капитал болон хөдөлмөрөөс хамааруулдаг үйлдвэрлэлийн функцыг ашигладаг. Загварт ажилгүйдэл болон капиталын өөрчлөлт байхгүй үед хөдөлмөр болон капитал нь тогтмол түвшинд ашиглагддаг гэж үздэг.
Эдийн засгийн өсөлт нь капиталын хэмжээ нэмэгдэх, хүн ам ихсэх эсвэл технологийн дэвшил гарсан үед л гарна. Хадгаламжийн хэмжээ ихсэх нь капиталын хэмжээг нэмэгдүүлж эдийн засагт түр зуурын өсөлтийг бий болгодог. Гэхдээ элэгдлийн хувь капиталын өсөлтийг хязгаарладаг. Солоугийн загварын дагуу нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн өсөлт нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг технологийн дэвшлээс хамаардаг гэж үздэг.

Эх сурвалж:
Wikipedia. Robert Solow. Retrieved from: https://en.wikipedia.org/wiki/Robert_Solow.
The Nobel Prize. Robert M. Solow Biographical. Retrieved from: https://www.nobelprize.org/…/1987/solow/biographical/.